Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэх үг хэдийн үгүй болчихсон. Тиймээс ядаж л УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын дэд хорооны дарга Б.Баттөмөр та өнөөдөр дуулианы эзэн болоод байгаа Ч.Ундрамд ёс зүйн хариуцлага хүлээлгэх хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Ч.Ундрамтай холбоотой гэр бүлийнх нь асуудал олон нийтийг цочирдуулж байна. Мэдээж, гэр бүл салалт, хүчирхийлэл зэрэг нь тусдаа асуудал. Гэвч өнөөдөр Ч.Ундрам олон нийтээс сонгогдсон төлөөллийн хүн. Сонгогчдоо төлөөлж, хууль санаачилж, батлалцах гэж парламентын гишүүн болсон.
Тиймээс ч олон нийт түүнд ёс зүйн хариуцлага хүлээлгэхийг шаардаж буй.
Учир нь УИХ-ын гишүүд олон нийтийн гэхээс илүү өөрсдийн эрх ашигт нийцсэн хуулийн төсөл санаачилдаг гэдэг. Гэтэл Ч.Ундрам гишүүн үүнийг баталчихлаа.
Тэр хэдхэн сарын өмнө Гэр бүлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төслийг өргөн барьж байв. Түүнд “Хувь хүний албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан албан татвар ногдох орлогын 50 хувиас доошгүй хэмжээгээр” хүүхдийн тэтгэмж тогтоохоор тусгасан.
Харин одоо бол УИХ-ын гишүүн Ч.Ундрам аль эртнээс гэр бүлээ цуцлуулах талаар “дотооддоо” шийдвэрлэчихсэн байсан нь өнөөдөр ил болж, өмнө нь хөрөнгөө авч үлдэхийн тулд дээрх хуулийн төслийг санаачилсан байна гэх хардлагыг төрүүлж буй.
Энэ нь УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийн “Ажил үүргийн дагуу олж авсан мэдээллийг хувийн эрх ашгийн төлөө ашиглахгүй байх”, “Өөрийн нэрийг ашиглан давуу эрх олж авах, бусдад давуу эрх олгох, аливаа этгээдэд нөлөөлөхийг хориглох” зэрэг заалтыг зөрчиж байгааг хэн ч харсан илэрхий байна.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334
Шижигийн архичин гэрээ тогтуун байлгаж чадаагүй бж төр барина гэнүүдээ янхан минь зайлаа харахаас дургүй хүрч бна ер нь төрд зайдалсан гэр бүл салгасан хуурсан янхануудыг эргүүтэн татъя Нө Ундрам