Улс төрийн лидер, элит бүлгийг бэлтгэх арга зам улс орон бүрд харилцан адилгүй. Харин манай улсын тухайд үеэ өнгөрөөсөн тогтолцооны үр үндэс нь өнөөг хүртэл амь тавихгүй чирэгдсээр. Түүний нэг илрэл нь даргын хүүхэд дарга болдог, ардын хүүхэд ахиж өгдөггүй нийгэм юм.
УИХ-ын гишүүд, сайд нар, төрийн өндөр дээд албан тушаалтнууд дотор хөрөнгө чинээ ихтэй, элит бүлгийн, эцэг эхийнхээ халааг залгуулж буй сэхээтнүүд олон байдаг нь батлах шаардлагагүй үнэн дүр зураг. Үүнийг ГХЯ-ны ТНБД Нямдоржийн Анхбаяр,УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийн хүү Д.Улам-Өрнөх, нөхөр Н.Базаррагчаа гээд олон эрхмүүдээс харж болно.
Иймдээ ч Монголын төр цусаа сэлбэх хэрэгтэй гэж шүүмжилдэг юм билээ. Бид чинь Энэтхэг шиг кастын системтэй улс биш. Ийм тогтолцоотой оронд бол хэн болох нь чухал биш, хэний хүүхэд болж төрөх нь чухал гэх.
Манайд бол элитээс төрсөн элит бүлэг төр удирдах нь ардчилсан зарчимд харшилна. Гэхдээ энэ нь даргын хүүхэд өндөр албанд очиж болохгүй гэсэн үг бас биш. Шалгуурыг хангаж чадсан эсэх нь чухал.
Хөгжингүй орнуудыг ажиглахад манай улстай адил жишээ харагдах ч боловсролын хувьд босго өндөр тавьдаг аж. Тухайлбал Их Британид нийгмийн элитүүдийг Оксбридж (Oxford & Cambridge) бэлддэгээрээ алдартай. Мөн дундаж давхаргын сайн толгойнууд хамгийн өндөр ранктай сургуульд орж, өндөр боловсрол эзэмшин ажлын карьер, хангалттай цалинд хүрдэг.
Жишээ нь бидний сайн мэдэх Английн ерөнхий сайд асан Борис Жонсон элитүүдийг бэлтгэдэг "Этон коллеж", Оксфордын их сургуулийн дэргэдэх Баллиол-коллежийг дүүргэсэн байдаг.
Харин азийн орнуудаас японы хувьд зөвхөн шилдгүүд “ichi-ryu” буюу "1 дүгээр зэрэглэлийн" гэгдэх хэдэн их сургууль тѳгсѳѳд том корпорациуд эсвэл тѳрийн албанд орж зүтгэдэг.
Үүнээс үзвэл өндөр хөгжилтэй орнуудад боловсролын хувьд зөвхөн элитүүд бэлтгэдэг сургууль төгссөн цагаан захтнууд төрийн албыг бүрдүүлдэг нь харагдана. Өөрөөр хэлбэл улс төрч, удирдах албан тушаалтнуудаас элит мэдлэг, элит боловсрол шаарддаг гэсэн үг.
Харин манайд танилын хүрээ, хөрөнгө чинээнээс давж боловсролыг үнэлдэггүй, хардаггүй нь хамгийн том сул тал болж энэ хэрээр Монгол Улмын хөгжилд чөдөр тушаа болж байна.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334
Бүүр нэг эрчүүд дээр илүү харагддаг хөгийн юм танил тал, өөрийн хүмүүсээ бүрдүүлэх гэх мэт МОНГОЛ сэтгэцийн юмаараа өвчилсөн харагддаг, ерөнхийлөгч нь хүртэл дүү мүү нь төрийн ажилд хутгалдсан байдаг гар хөлөө болгосон.