ХҮН-ыг УИХ-д төлөөлдөг Т.Доржханд гишүүн АН-ын зарим гишүүдтэй хамт төрийн ордонд мэдээлэл хийв. Тэрбээр нүүрсний хулгайн асуудлаар нийтийн сонсгол хийх санаачилга гаргаж, 9 гишүүний мутартайгаар УИХ-ын даргад шаардлага хүргүүлсэн бөгөөд энэ 7 хоногт хийхийг шаардав.
Түүний “Хэний ямар нам байх нь хамаагүй энэ хэргийг илрүүлэх шаардлагатай ч Засгийн газрын бяр хүрэхгүй байгаа нь харагдаж байна. 11 дүгээр сард багтаан офтек гэрээг ил болгоно гэж байсан ч чимээ алга. Уг нь энэ гэрээг нууцаас гарахын тулд тагнуулын байгууллагаас зөвшөөрөл авах бөгөөд тэр ногоон гэрлийг нь ҮАБ-өөр шийдэх юм байна. Тиймээс ерөнийлөгч эр зориг гаргаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд, ҮАБЗ-ийн даргын хувьд энэ асуудлыг ҮАБЗ-өөр хэлэлцээд офтек гэрээнүүдийг ил болгох зөвлөмжийг Засгийн газарт өгөх шаардлагатай" гэлээ.
Мөн тэрбээр "Хулгайч нар жагсаалыг үр дүнгүй болгохын тулд жагсагчдыг өөр тийш нь явуулж хүчийг нь тарамдуулах гээд байна. Ингэж болохгүй, хуулийн дагуу явах хэрэгтэй.
Мөн Нүүрсний хулгайг илчлэхэд Засгийн газарт ямар асуудал байгаа, хулгайн нүүрсний мөнгөн дүн нь 40-45 их наяд гэдгийг Засгийн газрын тэргүүн хэлсэн нь үнэн шүү. Гадаа залуус тэмцэж байгаа бол ордонд ХҮН-ынхан тэмцэнэ. Шаардлагатай бол суулт хийнэ" гэсэн юм.
Энэ мөчид гадаах жагсаалын уухай эрчээ авч байгаа ч уг жагсаалыг мөнгөтэй, нүүрсний том хулгайч нарын тавилттай жүжиг гэх уй кейс ч бас тарж эхлэв бололтой.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334
3