Монголын толгой баячууд Зайсанг ширэнгэн цементээр дүүргэж хүний амь насаар барилга барьдаг болчихож. Тухайлбал ТЕГ-ын дарга асан Б.Хурцын гэх тодотголтой Зайсан дахь тансаг худалдаа үйлчилгээний нэгдсэн цогцолбор болох "Севен Стар" төслийн барилга дээрээс хүн унаж амь насаа алдах нь хэвийн үзэгдэл болжээ.
Манай сурвалжлах баг 2022 оны 2 сарын 17-ны өдөр тус барилгаас 21-хэн настай залуу унаж нас барсан талаарх мэдээллийг хүргэж байсан. Тэгвэл энэхүү аймшигтай үйл явдал дахин давтагдаж өнгөрсөн Бямба гарагийн 14 цагийн үед барилгын гадна кран дээр ажиллаж байсан кранистын туслах 10 давхрын өндрөөс унаж газар дээрээ нас барсан байна. Талийгаач ямар ч хамгаалалтын хувцасгүй, аюулгүйн бэхэлгээ байхгүйгээр өндөрт ажиллаж байсан гэж тайлбарлаж байв.
Өдгөө 1500 хүнийг ажиллуулж байгаа гэхээр энэ төсөл хэр зэрэг том төсөл, том ажил гэдэг нь ч харагдаж байгаа юм. Гэтэл хүнд хүчир ажил хийж байгаа ажилчдынхаа өдрийн хоолонд үзэмтэй цагаан будаа өгөх нь энүүхэнд байдаг гэнэ. Удаа дараа хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм зөрчиж 3 ч хүний амь нас эрсдчихлээ. Мөн хэдийгээр цутгалтын ажил хийгээгүй гэх ч -25-аас дээш хэмтэй -Гурван ес"-ийн хүйтэнд гадна пассадын ажил хийж сельконоор шил тогтоох нь хууль зөрчсөн асуудал биш гэх өнгө аястай тайлыбарыг өгч мэдэх л юм.
Тиймээс удаа дараа хүний амь нас эрстээд байгаа энэ явдалд хууль, хүчний байгууллагууд онцгой анхаарах шаардлагатай байна.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334
Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch