МИАТ-ийн Улаанбаатар-Сөүл чиглэлд ниссэн онгоц БНСУ-ын "Инчон" олон улсын нисэх онгоцны буудалд газардаж чадалгүй, тус хотын “Кимпо” нөөц нисэх буудалд газардсан аж.
2023 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр болсон энэхүү буулт нь ослын буулт биш бөгөөд Инчён нисэх буудал орчимд өтгөн манантай алсын барааны харагдац зөвшөөрөгдөх хэмжээнээс бага байсан тул зорчигчдын аюулгүй байдлыг ханган ажиллах дүрмийн дагуу ийнхүү газардсан гэж албан эх сурвалжийн зүгээс тайлбарлажээ.
Тус чиглэлд ниссэн Боинг ОМ301/302 дугаарт нислэг нь Улаанбаатарын цагаар
Чингис Хаан ОУНБ-аас 07:59 цагт хөөрч “Кимпо”-д 10:45 цагт буусан аж. Харин
“Кимпо” нисэх буудлаас Сөүл хотын чиглэлд 15:00 цагт хөөрч “Инчён”-д 15:51 цагт буугаад Улаанбаатар чиглэлд 17:04 цагаас хөөрч Чингис Хаан олон улсын нисэх буудалд 20:28 цагт буусан байна.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334