2023-01-19

Боомтын сайд аа, Зам-Үүдэд хүний амь нас эрстэх вий

By Сэтгүүлч С.Цээл.
  • 366
  • 1
  • 1

Хил нээснээс эхлээд л хэл ам таталж байгаа нөхдийг Замын-Үүдэд байгаа жолооч нар гэж бултаараа ойлгож байгаа. Гэтэл үнэндээ Замын-Үүд суманд байх Боомтын захиргаа, Сумын онцгой комисс, Авто тээврийн үндэсний төв, Хилийн цэрэг, Засаг даргын Тамгын газар гэсэн албан байгууллагуудын гаргаж буй шийдвэр бантан хутгаж, эмх замбараагүй байдал үүсгэж байгааг эх сурвалжууд хэлж байна.

Тэдний мэдээлснээр "Эхнээсээ эмх замбараатай явж байсан. Гэтэл Хятад талаас өдөртөө 150 машин оруулна гэсэн учраас дугаарлаж буй 5-6 мянган машины жолооч нарт ямар байх нь ойлгомжтой юм. Тийм байтал Замын -Үүдийн дарга нар “Засмал дээр дугаарлаж байгаа  машинаас 75, шороон дээр зогсож байгаа  машинаас 75-ыг гаргана гэсэн нь зодоон үүсгэх дөхжээ.

Дээрээс нь Замын-Үүд сумын дарга нар, цагдаагийн албан тушаалтнууд  өөрсдийнхөө машиныг гаргаж байгаа учраас тэнд ёстой л холион бантан, хэрүүл уруул тасрахгүй болж. Урдуур хойгуураа албан тушаалтнуудын машиныг оруулчихгүйн тулд шахаж зогссон учраас авто замын нэг урсгалыг хаасан аж. Энэ байдлаас үүдэн осол аваар удаа дараа гарч олон хүн бэртэж гэмтсэн ч азаар хүний амь нас эрстээгүй байна.

Гэхдээ хүний амь нас эрстэхгүй гэсэн баталгаа байхгүй гэдгийг эх сурвалж хэлж байлаа. Тодруулбал энэ эмх замбараагүй байдлыг дээр дурдсан байгууллагуудын дарга нар гаргаж байгаа. Тэд өглөө 08:00 цагт гаргасан шийдвэрээ 11:00 цагт өөрчилж энд тэнд очиж зогс, эндээс тэд, тэндээс тэдэн машин авна гэх  зэргээр чулуу хөөлгөж эхэлсэн байна.

Товчхондоо бол төрийн байгууллагууд шийдвэртэйгээ уялдуулж ажиллахгүй байгаа учраас эмх замбараагүй асуудал улам гаарч хүний амь нас ч эрстэж мэдэхээр байгааг Боомт хариуцсан сайд Х.Булгантуяад уламжилж байв.

Өнгөрөгч 17-ны 22:20 цагийн  үед 5 машин мөргөлдсөн осол гарч олон хүн хүнд хөнгөн гэмтсэн ч азаар хүний амь хохироогүй. Гэхдээ асуудлыг хяналтдаа авахгүй бол  амины гарз гарч мэдэх нь байна шүү, Боомтын сайд аа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 1 Харамсалтай 1 Хөөрхөн
Өмнөх мэдээ

МАН-ынхан Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн асуудлаар Ерөнхийлөгчтэй уулзжээ

Дараагийн мэдээ

Казино ба Монголын хөгжил

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (1)
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
  • Зочин • 1 долоо хоног өмнө Хариулах
    Dulguun nuuriin batsuh hogiin hulgaich
Зам товчлох гэж эрстэлд орохгүй байхыг анхааруулав
Шигшээ 8 багийн барилдаан  нөгөөдөр эхэлнэ
Танилц: Өнгөрсөн онд 100 тэрбумын ашигтай ажилласан 3 банк
“Цахилгаан Зоригоо” яг л түүн шиг
Д.Сумъяабазар дарга аа, СБД-ийн Засаг дарга Х.Болормаадаа хариуцлага тооцож, хал
“Интермед” эмнэлэг ёс зүйтэй ажилла
Цаас болсон “ТӨГРӨГ”
Гэнэт баяжигч Т.Сайнжаргалыг АТГ-т өгчээ
Хийн түлш утааг утгаар нь хөөж чадна
Ерөнхийлөгч “Н.Учралын хуульд” бүхэлд нь хориг тавина
Хэрэглээний программ ашиглан иргэдээс 60-20.000 ам.доллар залилсан үйлдлийг шалгаж байна
И.Мөнхжаргал: АТГ-т шалгагдаж байгаа хэргүүдийг иргэдэд нээлттэй, Улс төрийн нөлөөнөөс ангид байлгах ёстой!
Метаверс дахь эрх зүйн зохицуулалт
Ахуйн гал түймрийн улмаас дөрвөн иргэн нас баржээ
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн эздэд захиа, даалгавар гардуулав
13А  маягтыг цахимд шилжүүлэх туршилт эхэлнэ
Харьж яваа Н.Энхбаярыг улстөрөөс зайлуул
Төрийн 8 байгууллагад хариуцлага тооц
МАН-ын гишүүн Т.Сайнжаргалыг мөнгө угаасан хэргээр шалгаж байна
Улсын тусгай хэрэгцээнд 496 га газар авахыг дэмжив
“Акулуудыг алж" эхэлсэн З.Дашдавааг анхаар
Зэсийн үнэ цойлно
Ж.Ганбаатар сайд аа, боломжийг ашиглаад шатахууны үнийг буулга
Үзэсгэлэнд 1000 гаруй жижиг, дунд бизнес эрхлэгч түрээс төлөхгүй оролцож байна
Эрүүгийн хэргээр яллагдагчид ТӨВБАНКИЙГ удирдаж байна
Төрийн банк “Миний Монгол” үзэсгэлэн худалдаа зохион байгуулна
Хэвтэн эмчлүүлэгсдийн 92.3 хувь нь амьсгалын замын хүнд халдвартай байна
Омикроны B.Q1.2 дэд хувилбар 15,  BA.5.2 хувилбар 1 сорьцод илэрчээ
АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трампын фейсбүүк хаягийг сэргээлээ
Нэгдүгээр эгнээгээр  зорчсон 12.526 зөрчил бүртгэгджээ