Японы Төв банкны /The Bank of Japan/ удирдлагууд хуралдаж мөнгөний зөөлөн бодлогоо хэвээр үргэлжлүүлэх, урт хугацааны зээлийн хүүг өсгөхгүй байх шийдвэр гаргажээ. Үүний дараагаар иенийн ханш унасан байна.
Тус улсад нэг ам.доллар 130.6 иентэй тэнцэж байна. /2022.1.18-ны байдлаар/
Японы Төв банкны баримталж буй санхүүгийн харьцангуй зөөлөн бодлого нь инфляцтай тэмцэх үүднээс маш өндөр зээлийн хүү тогтоож байгаа АНУ, Европын Холбооны бодлогоос эрс ялгаатай тул ам.доллар, еврогоор илэрхийлэгдэх хөрөнгөд хийх хөрөнгө оруулалтыг илүү ашигтай болгож, иенийн ханшийг унагах гол хүчин зүйл болж байгаа юм.
Харин манай улсын хувьд удахгүй иенээр бондын эргэн төлөлт хийх тул иенийн ханш тогтмол унаж байгаа нь таатай нөхцөл болж байна
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334
MTZ teever zuuchiin jolooch Tsendee hogiin hulgaich