Агаарын чанарыг мэдээлдэг “аgaar.mn” сайт өчигдрөөс эхлэн ажиллахгүй болов. Шалтгаан нь “домэйн нэрийн хугацаа нь дууссан” гэнэ.
Цахим Монглын ажил цаанаа л нэг иймэрхүү. Одоо тэгэхээр нүдэн баримжаа сайтай монголчууд агаарын чанарынхаа мэдээллийг хараад багцаалж байхаас яах вэ дээ.
Уг нь утаа ихтай ч гэсэн тэнд тийм хэмжээний тоосонцор нь их байна гэдгийг харчихвал нийслэлчүүд тойроод явж сурчхаад байгаа. Агаарын чанар муу байгаа ч тоосонцорын хэмжээг заавал мэдэж байх учиртай.
Гэтэл Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын цахим хаягт ч агаарын чанарын мэдээ нийтлэгдэхээ больчхож.
Агаарын чанар нь муу байгаа ч PM 2.5 нь их байвал ард иргэд зугтахаас ч аргагүй. Учир нь хамгийн жижиг хэмжээтэй бохирдуулагч энэ тоосонцор амьсгалаар дамжин уушгинд гүнд нэвтэрч улмаар хүний цусанд орох магадлал маш өндөр байдаг байна.
Тиймээс л ард иргэд агаарын чанарынхаа мэдээг харж хэвшчхээд байв, уг нь.
Гэтэл ойрын өдрүүдэд агаарын тоосонцрын агууламж зөвшөөрөгдөх хэмжээнээс 60 дахин их, харин рм1-ийн агууламж 40 дахин их байгааг мэргэжилтнүүд онцолж байна.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334