Сүүлийн жилүүдэд оролцсон бүх тэмцээндээ түрүүлж дэлхийн олон рекордыг тогтоож, Монгол Улсынхаа аваргаар 3 удаа дараалан тодорсон Т.Тэнүүн гэх тамирчин сүүлийн жилүүдэд оролцсон тэмцээн бүртээ тэргүүлж дэлхийн рекордыг хэд хэдэн удаа шинэчлэн тогтоосон байдаг.
МУ-ын 3 удхгийн аварга тэрбээр онлайноор зохион байгуулагдсан 31 дэх удаагийн ой тогтоолтын ДАШТ-нээс мөн л алтан медаль хүртжээ. Т.Тэнүүн "Хурдны тоо" төрөлд 5 минутад 624 цифр цээжилж алдаагүй санаснаар дэлхийн рекордыг шинэчлэн тогтоож Гиннесийн номд бичигдэхээр болсон байна.
Энэ төрлийн дэлхийн рекордыг өмнө нь Хятадын тамрчин 616 цифр цээжилж алдаагүй санаснаар тэршүүлж байсан байна. Мөн 31 жилийн хугацаанд 5 минутад 600 цифрээс дээш цээжилсэн 3 тамирчин байдаг бол Т.Тэнүүн ийнхүү тэдний эгнээг тэлэхийн зэрэгцээ тэдгээр 3 тамирчныг ч тэргүүлж эхэлжээ.
Энэ удаагийн ой тогтоолтын ДАШТ-нд 400 гаруй тамирчин спортын 10 төрлөөр өрсөлдсөнөөс манай улсын шигшээ багийнхан үнэмлэхүй ялалт байгуулж 20 алт, 15 мөнгө, 19 хүрэл медаль хүртэж 19.018 оноогоор тэрүүлсэн байна.
Ийнхүү дэлхийн аваргын тэмцээнээс нийлбэр дүнгээр
болсон байна.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334