Монголын Хөрөнгийн биржийн “Топ 20” индексийн багц шинэчлэгдлээ. 2022 оны үзүүлэлтээр “Топ 20” индексийн багцыг шинэчлэхэд өмнөх багцад багтаж байсан 15 компани хэвээр үлдсэн байна.
Харин “Махимпэкс” ХК, “Би Ди Сек” ХК, “Дархан нэхий” ХК, “Талх чихэр” ХК болон "ЛэндМН ББСБ" ХК хасагдаж, шинээр "Төрийн банк" ХК, "Сэнтрал Экспресс Си Ви Эс" ХК, "Богд банк" ХК, "Сэндли ББСБ" ХК, болон "Голомт банк" ХК гэх 5 ХК нэмэгджээ.
2022 оны арилжааны онцлох үзүүлэлтийг харвал “Ард санхүүгийн нэгдэл” ХК-ийн хувьцаанд өдөрт дунджаар 88.8 сая төгрөгийн арилжаа хийсэн нь үнийн дүнгээр хамгийн идэвхтэй эргэлтэд орсон хувьцаа болсныг Монголын Хөрөнгийн бирж тайлагнасан байна.
Харин “АПУ” ХК-ийн хувьцаа өдөрт дунджаар 59.7 сая төгрөгөөр, “Голомт банк” ХК-ийн хувьцаа 23 сая төгрөгөөр, "Сэнтрал Экспресс Си Ви Эс" ХК-ийн хувьцаа 16.7 сая төгрөгөөр, “Түмэн шувуут” ХК-ийнх 15.4 сая төгрөгөөр тус тус арилжаалагдсан үзүүлэлттэй байна.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334