Иргэн Ч.Маралмаад холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал дахин хойшилж ирэх сарын 10-нд болов.
Хохирогч охины өмнөөлөгч О.Цэрэнпунцаг "Шүүгдэгч өмгөөлөгчөөсөө татгалзсан тул шүүх хурал хойшилсон. Саяны шүүх хуралд хохирогчийн 2 өмгөөлөгч, улсын яллагч нар оролцсон. Шүүгдэгч өөрөө ч ирсэн. Мөн прокурор солигдсон байна. Шалтгааныг тодорхой мэдсэнгүй.
...Үндсэн хуульд хүний амьд явах эрхийг заасан байгаа. Гэтэл иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрах энэ эрх зөрчигдөж байна. Хичээлээ тараад харьж явахдаа зам тээврийн осолд орсон... Хүүхдүүд гадуур явахад эрстэлтэй байна" гэсэн юм.
Нийгмийг айдаст автуулж байсан эл хэрэг бүх зүйл нь тодорхой, олны нүдэн дээр байхад шийдэгдэхгүй, шүүх хурал нь удаа дараа хойшилсоор байгаа нь өөрөө олны анхаарлыг эрхгүй татаж байгаа билээ.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334