БНХАУ-ын хойд хэсэгт орших хотод агаарын температур -53 хэм болж хүйтэрсэн нь түүхэн дэх хамгийн хүйтэн өдөр болсныг цаг уурчид онцолжээ.
Оросын Сибирийн ойролцоо орших Мохе хот нь “Хятадын хойд туйл” гэдгээрээ алдартай, арктикийн уур амьсгалтай цөөхөн газруудын нэг юм.Тус хотод 1-р сарын 22-ны өглөөний 7 цагт буюу Хятадын цагаан сарын шинийн нэгэнд агаарын хэм -53 хэм хүрчээ. Үүнээс өмнө 1969 онд -52.3 хэм хүрч байв.
Мохе хотод өвөл маш удаан үргэлжилдэг бөгөөд 11 дүгээр сарын эхээр эхлээд 5 дугаар сар хүртэл үргэлжилдэг байна.
Харин хөрш зэргэлдээ ОХУ-д дэлхийн хамгийн хүйтэн хот гэгддэг Якутск хотод агаарын температур -62.7 хэм хүрч сүүлийн 20 гаруй жилийн хамгийн хүйтэн өдөр болжээ.
Эх сурвалж: CNN
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334