Монголоос цор ганцаараа hолимог тулааны дэлхийн шилдэг UFC-д хүч үзэж буй Д.Батгэрэл ирэх 4 дүгээр сарын 15-нд ээлжит тулаанаа хийхээр товложээ. Түүний өрсөлдөгч нь Брэди Хистан буюу “Bam-Bam” гэх Америк залуу.
Өдгөө 23 настай тэрбээр мэргэжлийн зодооны дэвжээнд 8 тулаан хийснээс 6 удаа ялж, хоёр удаа ялагджээ. Харин UFC холбоонд 2 тулаан хийснээс 1 ялж, 1 ялагдаж байсан бөгөөд өнгөрсөн 11 дүгээр сарын тэмцээнд Фернандо Гарсиаг ялсан.
Тэгвэл манай цор ганц тамирчин “Талын шуурга” Д.Батгэрэл UFC-д 6 тулаан хийснээс 3:3 гэсэн үзүүлэлтэй байшаа бөгөөд сүүлийн 2 тулаанд нь ялагдал хүлээж байжээ.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334