Нүүрсний хэрэгт холбогдуулан 66 иргэн, албан тушаалтныг яллагдагчаар татаж, 26 хүнийг баривчилж, 7-г нь үргэлжлүүлэн хорьж байна

By Сэтгүүлч С.Цээл.
  • 110
  • 0
  • 0

АТГ-аас өнөөдөр цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл өглөө. Энэ үеэр тус газрын Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга Б.Батбилэг “нүүрсний” хэрэгтэй холбогдуулан мэдээллээ.

Тэрбээр: Нүүрс худалдах, худалдан авах, олборлох, гэрээ байгуулах, тээвэрлэх, улсын хилээр нэвтрүүлэх, С зөвшөөрөл олгох, төмөр замын бүтээн байгуулалтын ажилд бараа ажил үйлчилгээг худалдан авах тендер сонгон шалгаруулах үйл ажиллагаанд эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж давуу байдал бий болгосон, хахууль авсан, мөнгө угаасан, татвар төлөхөөс зайлсхийсэн, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх хэргүүдэд ажлын хэсгээс мөрдөн шалгах ажиллагааг өргөн цар хүрээтэйгээр явуулж байна.

Ажлын хэсэг нийт 36 хэргийг мөрдөн шалгаж байгаагаас гурван хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлжээ.

Мөрдөн шалгах ажиллагаагаар 127 объектод нэгжлэг хийж, хүний бие эд зүйл, баримт бичигт үзлэг хийх ажиллагааг 246 удаа, гэрчээр 421 хүнээс мэдүүлэг авч, 640 баримт материалыг холбогдох байгууллагаас гаргуулаад байна.

Одоогийн байдлаар нийт 66 иргэн, албан тушаалтныг яллагдагчаар татсан бол 26 хүнийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчилсан. 15 яллагдагчийг цагдан хорьсноос 7-г нь үргэлжлүүлэн хорьж байна.

Хэрэгт холбоотой 19 хүнд хилийн хориг, албан үүргийг түдгэлзүүлэх арга хэмжээг 5, хувийн баталгаа гаргах арга хэмжээг 35 яллагдагчид авсан.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад эрх бүхий албан тушаалтнууд 13.8 тэрбум төгрөгийг хахууль авсан байж болзошгүй нөхцөл тогтоогдсон тул хөрөнгийг битүүмжилсэн.

Тодруулбал, 78 орон сууц, оффисийн талбай 3, 43 машин, 4 газар, хоёр хуулийн этгээдийн хувьцаа, 35 иргэн, 37 хуулийн этгээдийн арилжааны банкан дахь дансны зарлагын гүйлгээ, 4 иргэний 3.2 тэрм төгрөгийн үнэт цаас, бондыг битүүмжиллээ.

Үүнээс гадна нэгжлэгээр илэрсэн 630 сая төгрөг, 230,000 ам.долларын эх үүсвэрийг шалгаж байна.

Битүүмжилсэн үл хөдлөх хөрөнгийн тухайд Төрийн өмчит компанийн удирдах албан тушаалд ажиллаж байсан этгээд нь Тавантолгой орд газраас хөрс хуулалт, олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй компанитай гэрээ байгуулах явцдаа хахууль авчээ.

Хахуулийн мөнгөнөөсөө Хан-Уул дүүрэгт 4.6 га талбайд спорт цогцолбор, орон сууцны барилгын ажлыг эхлүүлэхэд зарцуулсан нь гэмт хэргийн замаар олсон мөнгө гэдгийг мэдсээр байж ашигласан, хууль бус эх үүсвэрийг нуух зорилгоор өөрчилсөн нь алба тушаалтан хахууль авах, мөнгө угаах, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн нь урьдчилсан байдлаар тогтоогдож байна.

Мөн Төрийн өмчит компанийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байсан этгээд нь өөрийн найз, нөхдийн хамаарал бүхий этгээдийн нэр дээр Сүхбаатар дүүргийн  нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт оффисийн зориулалттай талбайгаас 464.5 м.кв бүхий талбайг 2.5 тэрбум төгрөгөөр, мөн оффист 530.9 м.кв бүхий оффисийн үл хөдлөх хөрөнгийг  2.9 тэрбум төгрөгөөр худалдан авсан бөгөөд эх үүсвэрээ үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй, хамаарал бүхий этгээдийн нэр дээр үнэт цаас, бонд авсан нь үндэслэлгүйгээр хөрөнгөжих, мөнгө угаах гэмт хэргийн шинжтэй болох нь тогтоогдож байна.

Тухайн оффисоо түрээслэх замаар 1.9 тэрбум төгрөгийн орлого олсон нь тогтоогдсон бөгөөд уг оффисийг битүүмжилсэн” гэлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Өмнөх мэдээ

МАН-ынхан Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн асуудлаар Ерөнхийлөгчтэй уулзжээ

Дараагийн мэдээ

Зохиогчийн эрхийг зөрчсөн иргэнийг 500 мянгаар торгожээ

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Зам товчлох гэж эрстэлд орохгүй байхыг анхааруулав
Шигшээ 8 багийн барилдаан  нөгөөдөр эхэлнэ
Танилц: Өнгөрсөн онд 100 тэрбумын ашигтай ажилласан 3 банк
“Цахилгаан Зоригоо” яг л түүн шиг
Д.Сумъяабазар дарга аа, СБД-ийн Засаг дарга Х.Болормаадаа хариуцлага тооцож, хал
“Интермед” эмнэлэг ёс зүйтэй ажилла
Цаас болсон “ТӨГРӨГ”
Гэнэт баяжигч Т.Сайнжаргалыг АТГ-т өгчээ
Хийн түлш утааг утгаар нь хөөж чадна
Ерөнхийлөгч “Н.Учралын хуульд” бүхэлд нь хориг тавина
Хэрэглээний программ ашиглан иргэдээс 60-20.000 ам.доллар залилсан үйлдлийг шалгаж байна
И.Мөнхжаргал: АТГ-т шалгагдаж байгаа хэргүүдийг иргэдэд нээлттэй, Улс төрийн нөлөөнөөс ангид байлгах ёстой!
Метаверс дахь эрх зүйн зохицуулалт
Ахуйн гал түймрийн улмаас дөрвөн иргэн нас баржээ
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн эздэд захиа, даалгавар гардуулав
13А  маягтыг цахимд шилжүүлэх туршилт эхэлнэ
Харьж яваа Н.Энхбаярыг улстөрөөс зайлуул
Төрийн 8 байгууллагад хариуцлага тооц
МАН-ын гишүүн Т.Сайнжаргалыг мөнгө угаасан хэргээр шалгаж байна
Улсын тусгай хэрэгцээнд 496 га газар авахыг дэмжив
“Акулуудыг алж" эхэлсэн З.Дашдавааг анхаар
Зэсийн үнэ цойлно
Ж.Ганбаатар сайд аа, боломжийг ашиглаад шатахууны үнийг буулга
Үзэсгэлэнд 1000 гаруй жижиг, дунд бизнес эрхлэгч түрээс төлөхгүй оролцож байна
Эрүүгийн хэргээр яллагдагчид ТӨВБАНКИЙГ удирдаж байна
Төрийн банк “Миний Монгол” үзэсгэлэн худалдаа зохион байгуулна
Хэвтэн эмчлүүлэгсдийн 92.3 хувь нь амьсгалын замын хүнд халдвартай байна
Омикроны B.Q1.2 дэд хувилбар 15,  BA.5.2 хувилбар 1 сорьцод илэрчээ
АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трампын фейсбүүк хаягийг сэргээлээ
Нэгдүгээр эгнээгээр  зорчсон 12.526 зөрчил бүртгэгджээ