Авлига, албан тушаалын мөнгө хэрхэн зүсээ хувилгадгийг бид мэддэг боллоо. Тухайлбал, АТГ-ынхан нүүрсний хулгайн мөнгө үл хөдлөх хөрөнгө, зам, барилгын салбарт зарцуулагдаж, угаагдаж байгааг зарласан.
Үүнтэй зэрэгцэн Эрүүгийн цагдаагийн байгууллагаас Зүүнбаян төмөр замын ерөнхий удирдлагын газрын дарга Т.Сайнжаргалыг шалгаж эхэлжээ. Тэр МАН-ын гишүүн гэдгээрээ ихэд далайлгадаг бөгөөд ямар сайндаа Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу Зүүнбаян төмөр зам компани дэд захирлын албан тушаалгүй болоход ерөнхий удирдлагын газрын дарга гэх зөөлөн сэнтийд сэлгэн сууж байх вэ дээ. Харин одоо нэгэнтээ Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нүүрсний хулгайтай тэмцэхээ амалж, хуулийн байгууллагынхан хөдөлж эхэлсэн тул Т.Сайнжаргал нарын цүнх баригчдыг шалгаж, хариуцлага хүлээлгэх нь гарцаагүй болж буй юм.
Т.Сайнжаргалыг “Эрдэнэс тавантолгой төмөр зам”-ын гүйцэтгэх захирал Н.Удаанжаргалтай найз нөхдийн холбоотой гэдэг. Гэхдээ Н.Удаанжаргалыг нүүрсний хэрэгт холбогдуулан шалгахаас урьтаад гадаад руу зугтчихсан.
Тиймээс Т.Сайнжаргал эхний ээлжид шалгагдаж буй.
Т.Сайнжаргал тэрхүү компаниа бусдад зарсан гэж мэдэгддэг ч үнэндээ орон нутагт амьдарч буй хүргэн дүүгийнхээ нэр дээр шилжүүлсэн байдаг. Харин дараа нь дахиад өөр нэг үеэлийнхээ нэр рүү шилжүүлчихсэн.
Хэд хэдэн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй ч яг бодит амьдрал дээр бол ердөө цаасан дээрх компани.
Тийм ч болохоор өмнө бидний дурдаж байсан 2.4 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх тендерийн ажлаа авчхаад бусдаар гүйцэтгүүлсэн байдаг. Гэвч тухайн компанидаа өнөөг хүртэл мөнгийг нь өгөөгүй, луу унжсаар яваа бөгөөд мөн өөр шүүхийн шатанд шилжчихсэн байгаа аж.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334
Bas neg ulum buus