2023-01-27

“Акулуудыг алж" эхэлсэн З.Дашдавааг анхаар

By Сэтгүүлч С.Цээл.
  • 910
  • 1
  • 2

АТГ-ын хийсэн ажлуудыг харахаар тус газрын дарга комиссар З.Дашдавааг төр анхаарч, хамгаалаасай гэж хүсмээр.

Хөгжлийн банк болон “нүүрс”-ний хэрэгт холбогдсон олон хүн байна. Тэдний дунд улстөр, бизнесийн томчууд толгой цохиж яваа. Авлига өгсөн, авсан нь зарим нь гаднын орныг зорьсон. Угаасан мөнгө нь илэрч, хөрөнгө мөнгийг нь хураахаас эхлээд АТГ-ынханд өсөрхөх хүн ч олон болж байх шиг байна.

Тэр ч утгаараа байгуулагдсан цагаасаа л муу нэртэй, тэр дундаа дарга удирдлагууддаа халтай гэгддэг АТГ-ын даргыг хамгаалах ёстой.

АТГ өнгөрсөн 2020 онд 35.6 тэрбум, 2021 онд 96.2 тэрбум, 2022 онд 2.5 их наядаар тоологдох мөнгөн дүнгээр хохирол нөхөн төлүүлсэн гэдгийг сүүлийн өдрүүдэд ил болгож байна. Том хэргүүдэд холбогдсон хүний тоо ч, төр буцаан авах хөрөнгө, мөнгөний тоо ч дахиад нэмэгдэнэ.

Энэ хэрээрээ АТГ-ынхан болон дарга нь өс зангидсан хүмүүсийн өмнө ажилласаар байх биз.

Үеийн үед муу нэртэй байсан байгууллагыг тэргүүлж ирсэн дарга нар тийм ч таатайгаар ажлаа хүлээлгэж өгч байсан нь ховор.

Тодруулбал, анхны дарга Б.Дангаасүрэн агсан ажлаа аваад жил хүрэлгүй амиа алдсан. Дараагийн дарга Ч.Сангарагчаа нь бусад дарга нарынхаа хамт бусдыг тагнаж, чагнасан гэх хэрэгт холбогдон, ял авсан. Удаах Н.Ганболд нь эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгсөн бол дараах Х.Энхжаргал нь Ерөнхий сайд аснуудын хэргийг багагүй “хөндөж” байгаад өөрөө “тонгоруулчихсан”.

Ёстой л “ноёнтой заргалдвал толгойгүй, нохойтой арсалдвал хормойгүй” гэдэг үгийн биелэл. Тиймээс өнөөгийн ноёдын буруу аргаар баяжиж, бусдын боломжийг хулгайлсныг илчилж буй АТГ-ынхан, дарга З.Дашдавааг төр огцруулж, төөрүүлэхгүй, харин ч хамгаалалтад авах хэрэгтэй болчихлоо.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 9 Хаха 1 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Өмнөх мэдээ

МАН-ынхан Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн асуудлаар Ерөнхийлөгчтэй уулзжээ

Дараагийн мэдээ

Харьж яваа Н.Энхбаярыг улстөрөөс зайлуул

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (2)
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
  • Зочин • 1 сар өмнө Хариулах
    Ер нь авлига ийм болоод байнаа энэ
  • Зочин • 1 сар өмнө Хариулах
    Даргыг нь дэмжиж байна. Даанч Баян-Өлгийн Баделханы гишүүнийг шалгахгүй байгааг гайхаж сууна. 4 жилд 48 тэрбумын тендэр авсан нөхөр УИХ-д тухлан сууж л байдаг
Б.Энхбаяр: Яамд аж ахуйн үйл ажиллагаа эрхлэнэ гэдэг үлгэр, мөнгө угаалт
Гэмт хэрэгтнүүдийг өөгшүүлэх  хуулийн төсөл айсуй
ОУХМ М.Энхжаргал, Л.Алтанцэцэг нар мөнгөн медалийн  төлөө тоголно
Гэрээний үүргээ үл биелүүлэгсэд банкны хар тамгатай болно
А.Адъяасүрэн: Маш олон асуудлууд байхад УИХ-аар ширээ сандал шилжүүлэх асуудал ярьж цаг үрж байна
Ш.Адьшаа: Төрийн өмчтэй холбоотой асуудал Боомтын сайдын харьяалалд оччихсон юм уу
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 340 дүгээр ангид ажиллав
Сураггүй болсон хоёр малчны цогцсыг олжээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Наурыз-2023” баярын ёслолд оролцлоо
Н.Түвшинбаярыг нарнаас "нарс" руу түлхсэн С.Гал-Эрдэнэд хэн хариуцлага тооцох вэ
Боомтууд сайдтай ч, сайдгүй ч хүсвэл хөгжинө
Хийн хоолойн төслийг Хятадын тал дэмжээгүй гэх мэдээллийг ОХУ няцаав
Н.Түвшинбаярын “гал хам” С.Гал-Эрдэнэ УБТЗ-ын С.Батдөлийн хамтрагч уу
 “ХАНГАЛТТАЙ” гэж бурдаг ХАНГАЛТГҮЙ сайдыг яах уу
Ж.Сүхбаатар: Түгжрэлийг бууруулах “Сэлбэ сэргэлт” төслийг хэрэгжүүлнэ
Гадаад валютын албан нөөц өмнөх сараас буурчээ
“Стандарт ба хөгжил” үндэсний хөтөлбөрийг нийслэлийн албан хаагчдаар хэлэлцүүлэв
Охидууд мөнгөн медалийн төлөө тулалдана
Х.Нямбаатар: Оргон зайлсан хүмүүсийг авч ирж байсан практик манай улсад байхгүй
Валютын нөөц хангалттай гэв
3×3-ынхан  Сингапурыг зорилоо
НҮБ-ын "Аюулгүйн Зөвлөл" БНАСАУ-ын пуужингийн туршилттай холбогдуулан яаралтай хуралджээ
Шуурганаар сураггүй болсон хоёр иргэнийг хайж байна
ОХУ, БНХАУ-ын удирдагчид “Сибирийн хүч-2” хийн хоолойн төслөөр нэгдсэн хэлцэлд хүрсэнгүй
Эмэгтэй гишүүд хүчирхийлэгчдээ хариуцлага тооцчихоод нийгэмд ШҮГЭЛ үлээ
Чанаргүй барилгууд овоолсон шороо болсон байсныг анхааруулав
Таргалалт таны мэдлэг нимгэн бас тэвчээргүйнх  
“Мах Импэкс” болон “ХКҮ” компаниудын нөөцийн мах нийлүүлэлт сайтай байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллалаа
Түгжрэлийг бууруулах төслүүдийг хэлэлцэнэ