2023-01-27

Харьж яваа Н.Энхбаярыг улстөрөөс зайлуул

By Сэтгүүлч С.Цээл.
  • 4481
  • 0
  • 0

Намбаярын Энхбаяр гэдэг хүнийг Монгол Улсын 3 дахь ерөнхийлөгч гэдгээр нь бас шоронд байхдаа  үүргээ гүйцэтгэж буй төрийн албан хаагч руу салаавч гаргаж, элдэв бусаар хэлж байсан “нөгөө хүн” гэдгээр нь  мэднэ.

Тэгвэл тэр өчигдөр олныг бухимдуулсан зүйл хийж үнэндээ л том толгойлов. Тэр тийм л том толгойтой, тийм л араншинтай хүн.

Товчхондоо бол тэр дахиад л чичирч эхэлж. Яагаад гэж үү?

Яагаад гэвэл “Урт шар дээлт”-эй байх үеийнхээ эрх мэдлээ санагалзсаар байгаа учраас тэр. Өмнө нь тэрбээр ийм үйлдэл гаргаж дэндүү даварсан учраас, дахин дахин даварсаар Дагва ахын толгой дээр бус Монгол төрийн толгой дээр гарч хаан суухыг санаархсан  учраас  хорьсон гэхэд үнэнээс хол зөрөхгүй.   

Тэгвэл өнөөдөр тэр Үндсэн хуульдаа гар дүрэхдээ бүр ханцуйгаа шамлаж байгаад бүр гүн гэгч нь дүрж Монголын ард түмнийг үл хүндэтгэв. Үүнийгээ “Би бол ард түмэн” гэсэн шигээ тайлбарлаж сууна.

Түүнийг дагаж  хэвлэлийн хуралд нь оролцогсод  бас ичгүүртэй. Богино өгүүллэгийн ном бичиж байгаа  юм шиг  2, 3 сар суугаад Эцэг хуулийг биччихдэг тэд үнэндээ хэн юм бэ...?

Үндсэн хуульдаа үе үе гар дүрдэг улс одоохондоо  Монголоос өөр  алга. Гэхдээ бүр сонгуультай холбоотой зүйл заалтаар “Тоглох” сонирхол нь  давамгайлчхаад байгаа нь ч нууц биш. Тэгээд ч “Ард нийтийн дунд санал асуулга явуулж байж шийднэ” гээд заачихсан байхад ингэж бүдүүлэг загнаж, ингэж чичирч болохгүй.

Үнэндээ бол  “Намбарын хүүгийн энэ үйлдлээс өс хонзон үнэртэж байна”  гэж харагдсан.

Тодруулбал  түүний  тараасан “Монгол Улсын Үндсэн хууль / төсөл/ гэсэн номын 50 дугаар зүйлийн 1-д “Шүүгчийг бүх насаар нь томилно” гэсэн  нь шазуур зууж, өс хонзон санаж гэдгийнх нь том илэрхийлэл гэж ойлгогдсон. Бас 35-ын 12-т байгаачлан “Ерөнхийлөгч байсан хүн өөрөө зөвшөөрвөл УИХ-д шууд сонгогдоно” гэсэн нь ч  бас  үнэндээ түүний  хэн бэ гэдгийг нь бүр ч гэрчиллээ. Мөн тэрбээр  Монгол Улсад суугаа Элчин сайдын яамдуудад өөрийнхөө хөрөнгөөр хэвлүүлсэн тэр номоо тараасан нь төр засаг хийгээд ард олноо басамжилсан үйлдэл байв.

Тэгвэл төр засгийн зүгээс “Шинэ Үндсэн хууль бичих захиалгыг эрх баригчид болон Засгийн газрын зүгээс өгөөгүй. Харин "улстөрийн намуудыг, Үндсэн хууль судлаачдыг оролцуулсан ажлын хэсэг байгуулж, бэлэн бичигдсэн байгаа 4 Үндсэн хуулийг нэмээд төр засагтаа танилцуулъя" гэдэг саналын үнд­сэн дээр Ерөнхий сайд захирамж гаргасан бөгөөд 1 нэг нам, эрх барьж буй намын Засгийн газар захиалаад батал­чихдаг  Үндсэн хууль гэж огт байхгүй” гэсэн байр суурьтай байгаа.

Тэгэхээр товчхондоо бол Намбарын Энхбаяр гэх энэ өвгөн өс хонзондоо хөтлөгдсөөр дахин ийнхүү чичирч эхэллээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Өмнөх мэдээ

МАН-ынхан Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн асуудлаар Ерөнхийлөгчтэй уулзжээ

Дараагийн мэдээ

13А  маягтыг цахимд шилжүүлэх туршилт эхэлнэ

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Б.Энхбаяр: Яамд аж ахуйн үйл ажиллагаа эрхлэнэ гэдэг үлгэр, мөнгө угаалт
Гэмт хэрэгтнүүдийг өөгшүүлэх  хуулийн төсөл айсуй
ОУХМ М.Энхжаргал, Л.Алтанцэцэг нар мөнгөн медалийн  төлөө тоголно
Гэрээний үүргээ үл биелүүлэгсэд банкны хар тамгатай болно
А.Адъяасүрэн: Маш олон асуудлууд байхад УИХ-аар ширээ сандал шилжүүлэх асуудал ярьж цаг үрж байна
Ш.Адьшаа: Төрийн өмчтэй холбоотой асуудал Боомтын сайдын харьяалалд оччихсон юм уу
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 340 дүгээр ангид ажиллав
Сураггүй болсон хоёр малчны цогцсыг олжээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Наурыз-2023” баярын ёслолд оролцлоо
Н.Түвшинбаярыг нарнаас "нарс" руу түлхсэн С.Гал-Эрдэнэд хэн хариуцлага тооцох вэ
Боомтууд сайдтай ч, сайдгүй ч хүсвэл хөгжинө
Хийн хоолойн төслийг Хятадын тал дэмжээгүй гэх мэдээллийг ОХУ няцаав
Н.Түвшинбаярын “гал хам” С.Гал-Эрдэнэ УБТЗ-ын С.Батдөлийн хамтрагч уу
 “ХАНГАЛТТАЙ” гэж бурдаг ХАНГАЛТГҮЙ сайдыг яах уу
Ж.Сүхбаатар: Түгжрэлийг бууруулах “Сэлбэ сэргэлт” төслийг хэрэгжүүлнэ
Гадаад валютын албан нөөц өмнөх сараас буурчээ
“Стандарт ба хөгжил” үндэсний хөтөлбөрийг нийслэлийн албан хаагчдаар хэлэлцүүлэв
Охидууд мөнгөн медалийн төлөө тулалдана
Х.Нямбаатар: Оргон зайлсан хүмүүсийг авч ирж байсан практик манай улсад байхгүй
Валютын нөөц хангалттай гэв
3×3-ынхан  Сингапурыг зорилоо
НҮБ-ын "Аюулгүйн Зөвлөл" БНАСАУ-ын пуужингийн туршилттай холбогдуулан яаралтай хуралджээ
Шуурганаар сураггүй болсон хоёр иргэнийг хайж байна
ОХУ, БНХАУ-ын удирдагчид “Сибирийн хүч-2” хийн хоолойн төслөөр нэгдсэн хэлцэлд хүрсэнгүй
Эмэгтэй гишүүд хүчирхийлэгчдээ хариуцлага тооцчихоод нийгэмд ШҮГЭЛ үлээ
Чанаргүй барилгууд овоолсон шороо болсон байсныг анхааруулав
Таргалалт таны мэдлэг нимгэн бас тэвчээргүйнх  
“Мах Импэкс” болон “ХКҮ” компаниудын нөөцийн мах нийлүүлэлт сайтай байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллалаа
Түгжрэлийг бууруулах төслүүдийг хэлэлцэнэ