УИХ-ын гишүүн, ЦХХХ-ны сайд Н.Учрал “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай” хуулийг яаралтай горимоор парламентаар хэлэлцүүлэн батлуулсан.
Энэ нь иргэдийн бухимдлыг төрүүлээд зогсохгүй нийгмийн байгууллагууд хүний эрхийг бүдүүлгээр зөрчиж байгаа талаар мэдэгдсэн.
Тэгвэл дээр хуулийн хэрэгжилт хоёрдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэхээс өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүхэлд нь хориг тавихаар болжээ.
Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр өөрийн цахим хуудаснаа “Монгол Улсын Ерөнхийлөгч “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай” хуульд бүхэлд нь хориг тавихаар боллоо. Даваа гарагт энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлэл хийнэ.” гэж мэдэгдээд байна.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334