Засгийн газрын хуралдаанаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулгыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Тодруулбал, салбарын сайд Б.Бат-Эрдэнэ түүнийг ажил гацааж, удаашруулж байгаа тул хамтран ажиллах боломжгүй гэдэг саналаа Засгийн газарт хүргүүлээд байсан. Тиймээс өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар БОАЖ-ын сайдын хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэсэн байна.
Түүнийг Засгийн газрын 2022 оны нэгдүгээр сарын 19-ний хуралдаанаар БОАЖЯ-ны ТНБД-аар томилж байсан юм. Үүнээс өмнө буюу 2020-2022 онд УИХ-ын Тамгын газрын дэд даргаар ажиллаж байжээ.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334