УИХ-аас байгуулагдсан Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын гурав дахь шат үргэлжилж байна.
Өнөөдрийн сонсголд арилжааны банкуудаар дамжуулан олгосон 5 багц зээлийн асуудлыг авч хэлэлцэх бөгөөд уг асуудалтай холбогдуулан оролцуулахаар 21 гэрчийг дууджээ.
Мөн эхний удаа Ноолуурын салбарт эргэлтийн хөрөнгийн зориулалттай зээл олгох хөнгөлөлттэй зээл, Ноолуурын салбарт эргэлтийн хөрөнгийн зориулалттай олгосон “Ноолуур” хөтөлбөрийн талаарх сонсгол явагдаж байна.
Эдгээрийн дунд Хөгжлийн банкнаас Ноолуур хөтөлбөрийн хүрээнд “СНОУ ФИЛДС” ХК 9.3 тэрбум төгрөгийн зээл авчээ. Тус компанийн 5 хувийн хувьцааг ТЕГ-ын дарга асан Д.Гэрэлийн эхнэр Э.Даваасүрэн эзэмшдэг ажээ.
Энэ талаар Түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Нэг улс төрд нөлөө бүхий этгээдийн хамаарал гарч ирснийг дурдаж байна. Э.Даваасүрэн нь ТЕГ-ын даргаар ажиллаж байсан Д.Гэрэлийн эхнэр, 5 хувийг эзэмшиж байсан” гэх мэдээлэл өгсөн юм.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334