Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын гурав дахь шат болж байна. Өнөөдөр арилжааны банкуудаар дамжуулан олгосон таван багц зээлийн асуудлыг авч хэлэлцэнэ.
Хянан шалгах түр хорооны ажлын албанаас мэдээлснээр, энэ удаагийн сонсголыг Хөгжлийн банкны эх үүсвэрээс арилжааны банкуудаар дамжуулан олгосон 2542 төсөл, хөтөлбөрийн 1,6 их наяд төгрөгийн зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүн, Хөгжлийн банкны бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгийн удирдлага, зарцуулалт, ашиглалт, үр дүн” сэдвээр зохион байгуулж байгаа юм.
Одоогийн байдлаар “Ноолуур” хөтөлбөртэй холбоотой сонсгол явагдаж байгаа бөгөөд “Таван богд трейд” ХХК-ийн захирал Ц.Баатарсайханыг гэрчээр дууджээ.
“Говь” ХК ноолуур хөтөлбөрийн хүрээнд Хөгжлийн банкнаас “Голомт” банкаар дамжуулан нийт 31.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг “Ноолуурын үйлдвэрийн тоног төхөөрөмж шинэчлэл” нэрээр авчээ.
Гэвч нийт дамжуулан олгосон ноолуурын санхүүжилтээс 17.6 тэрбум төгрөгөөр “Таван богд трейд” ХХК болон “Таванбогд фүүдс пицца” ХХК-ийн зээл төлж, 8.0 тэрбум төгрөгийг хадгаламжид байршуулсан тухай мэдээлж байна.
“Говь” ХК-ийн хувьцааны 50.1 хувийг “Таван богд трейд” ХХК, 34 хувийг “Hide inter”, үлдсэн 15.9 хувийг бусад иргэд эзэмшдэг бөгөөд эцсийн өмчлөгч нь Ц.Баатарсайхан, Савада Хидео нар аж.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334
Ховд Увсын зальтангууд
uneheer shunal, tachaal arvin nuhur . Zalitai, shunaltaigaaraa zartai hun olon nam damjin, hentei ch hamaagui niileed yu ch hiij magadgui. Hurelbaatartai ih dotno hariltsaatai .