Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт халиа тошин үүсэх эрсдэлтэй 30 байршлын 168.5 га талбай байна. Үүнээс зөвшөөрөлтэй 1110, зөвшөөрөлгүй 67 нэгж талбар байгаа юм.
Улаанбаатар хот нь Туул гол болон түүний цутгал голуудын татамд оршдог учраас хотын нутаг дэвсгэрийн зарим хэсэг нь тодорхой давтамжтайгаар байнга ул хөрсний усанд автдаг. Мөн ус зайлуулах инженерийн байгууламж хангалтгүйгээс шугам сүлжээ болон барилга, байгууламжид сөрөг нөлөө үзүүлдэг. Иймд ул хөрсний усны түвшин, урсац болон чанарт байнга хяналт, шинжилгээ хийх, цооног, хөрсний ус доошлуулах шүүлтүүрийн байгууламж байгуулах шаардлагатай байна.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334