Малчин Г нь 3 дугаар сарын 14-ний 04:00 цагийн орчимд малчин Б-гийн гэрээс согтуу гараад сураггүй болсон байна. Уг хэрэг Сүхбаатар аймгийн Халзан сумын Хатавч багийн Дэмбэрэл гэдэг болжээ. Түүнийг аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, эрэлч нохой, сумын ЗДТГ-ын 20 гаруй ажилтан ар гэрийнхэнтэй нь хамт хайж байгаа аж.
Мөн 16 настай эмэгтэй Б гэгч алга болсон хэрэг Баянхонгор аймгийн Жаргалант суманд өчигдөр буюу 3 дугаар сарын 15-ны 18:30 цагийн орчимд гарсан байна. Түүнийг тус сумын эрэн хайх аврах бүлгийхэн, ар гэрийнхэнтэй нь өнгөрөгч шөнөөс хайж эхэлсэн байна.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334