Н.Түвшинбаярыг хүн амины хэрэгтэн болгосон С.Гал-Эрдэнэ залилангийн хэрэгт холбогджээ

By Сэтгүүлч С.Цээл.
  • 6216
  • 1
  • 1

Олимпийн аврга, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр найзынхаа аминд хүрсэн аймшигт хэрэгт холбогдон ял эдэлж байгаа. Тэр одоо хорих ангид худагчны ажил хийж байгаа гэх мэдээлэл  бий.

Тэгвэл түүнийг гэмт хэрэг үйлдэх, найз нь хорвоог орхих харамсалтай үйл явдлыг бий болоход голлох нөлөө үзүүлсэн хүн нь Булган аймгийн Ардчилсан намын гишүүн, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын бүлгийн дарга С.Гал-Эрдэнэ гэдэг.

Учир нь тухайн хэрэг Хан-Уул дүүрэгт байрлах Их хуралдай төвд байдаг С.Гал-Эрдэнийн оффист болсон. Гэхдээ тэр тухайн үед гэрчээр л дуудагдсанаас өөрөөр хариуцлага ч хүлээгээгүй. Түүнчлэн Н.Түвшинбаярт холбогдох хавтаст хэрэгт нэг гэрч нь “Зодоон болж байхад Гал-Эрдэнэ 9 давхарт байсан. Энэ хоёр зодолдоод миний өрөө ч будаа болж байна даа” гэж ярьсан гэх мэдүүлэг бий.

Мөн С.Гал-Эрдэнэ “Манай оффисыг дотроос нь цоожлох боломжгүй. Харин гаднаас нь орохдоо код хийж онгойдог” гэж мэдүүлсэн нь ч байдаг. Гэтэл тэр Н.Түвшинбаярын гэх хэргээс зүгээр л мултарчихсан.

Тэгвэл тэр энэ удаа өөрийн эзэмшлийн компаниараа дамжуулан залилангийн хэрэг хийсэн байх магадлалтай ажээ.

Тодруулбал тэр “Жи Ар Капитал Логистик” ХХК-ийг эзэмшдэг. Харин хамтран эзэмшигч гүйцэтгэх захирал нь Л.Наранбаатар гэгч. Энэ компани нь хэд хэдэн вагон эзэмшдэг. Түүгээрээ тээвэрлэлт хийж ашиг олдог.

Гэхдээ мөнгө хийж, ашиг олохдоо башир арга хэрэглэдэг гэдэг нь илэрч байгаа аж. Тухайлбал өдгөө гэрээс нь 7.3 тэрбум төгрөг хураагдсан УБТЗ-ын албан тушаалтан С.Батдөлийн хэрэгт багагүй нөлөөтэй байсан гэх мессеж бий. Учир нь С.Батдөл, түүний хэрэгт холбоотой нөхөд УБТЗ-д 2/3 гэгч схем бий болгосон гэдэг. Энэ нь вагон эзэмшигч “Жи Ар Капитал Логистик” тэргүүтэй компаниудын санаачилгаар эхлүүлсэн схем хэмээн эх сурвалжууд хэлж буй.

Тэгэхээр С.Батдөлийн хэрэгт “Жи Ар Капитал Логистик”-ийн эзэд болох Булган аймгийн ИТХ-ын АН-ын бүлгийн дарга С.Гал-Эрдэнэ, түүний хамтрагч Л.Наранбаатар нарыг шалгах ёстой. Гэтэл мөн л таг.

Үнэндээ эдгээр нь С.Гал-Эрдэнэ хэр “том” хүн бэ гэдгийг л нотлоод байх шиг байгаа юм. Харамсалтай нь тэр засал авахгүй хүн гэдэг нь өдөр ирэх тусам ил болж байна.

Түүний эзэмшлийн “Жи Ар Капитал Логистик” ХХК бусдыг залилсан гэх асуудлыг мөн л хуулийн байгууллагад шалгаж байгаа аж. Тодруулбал “Жи Ар Капитал Логистик”-ийн захирал нь өөрсдийн эзэмшлийн вагоноор нүүрс ачуулж, урд хөрш рүү гаргаж өгнө хэмээн иргэнээс 1 тэрбум 991 сая 773 мянган төгрөг авсан байдаг. Үүнийгээ мэдээж нэг дор аваагүй. Нийт найман удаагийн гүйлгээгээр авчихсан.

Тиймээс мань “Жи Ар Капитал Логистик”-ийн удирдлагуудад холбогдуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд байгаа аж.

Хэрвээ уншигчид санаж байгаа бол Олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр ч өмнө нь зодоон хийж, бусдыг дарамталдаг байсан тухай яригдаж, бичигдсээр байсан. Гэвч түүнийг “ах” нар нь хамгаалж, эвийлсээр эцэст нь хүний аминд хүргэсэн гэдэг.

Эгээ л түүнтэй адил С.Гал-Эрдэнэ ч мөн л өөрийгөө Булган аймгийн ИТХ-ын АН-ын бүлгийн дарга, ардаа “томчууд”-тай гэдэг утгаараа баргийн хэргээс мултарчихна хэмээн томорч яваа юм биш биз дээ.

Хууль, шүүхийнхэн хэргийг эртхэн үнэн, мөнөөр шийдэхгүй бол олон хавар нэгэндээ гэгч болох вий дээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 1 Хаха 1 0 Буруу 1 Гайхмаар 1 Харамсалтай 0 Хөөрхөн
Өмнөх мэдээ

МАН-ынхан Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн асуудлаар Ерөнхийлөгчтэй уулзжээ

Дараагийн мэдээ

УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (1)
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
  • Зочин • 5 өдөр өмнө Хариулах
    Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag
Б.Энхбаяр: Яамд аж ахуйн үйл ажиллагаа эрхлэнэ гэдэг үлгэр, мөнгө угаалт
Гэмт хэрэгтнүүдийг өөгшүүлэх  хуулийн төсөл айсуй
ОУХМ М.Энхжаргал, Л.Алтанцэцэг нар мөнгөн медалийн  төлөө тоголно
Гэрээний үүргээ үл биелүүлэгсэд банкны хар тамгатай болно
А.Адъяасүрэн: Маш олон асуудлууд байхад УИХ-аар ширээ сандал шилжүүлэх асуудал ярьж цаг үрж байна
Ш.Адьшаа: Төрийн өмчтэй холбоотой асуудал Боомтын сайдын харьяалалд оччихсон юм уу
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 340 дүгээр ангид ажиллав
Сураггүй болсон хоёр малчны цогцсыг олжээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Наурыз-2023” баярын ёслолд оролцлоо
Н.Түвшинбаярыг нарнаас "нарс" руу түлхсэн С.Гал-Эрдэнэд хэн хариуцлага тооцох вэ
Боомтууд сайдтай ч, сайдгүй ч хүсвэл хөгжинө
Хийн хоолойн төслийг Хятадын тал дэмжээгүй гэх мэдээллийг ОХУ няцаав
Н.Түвшинбаярын “гал хам” С.Гал-Эрдэнэ УБТЗ-ын С.Батдөлийн хамтрагч уу
 “ХАНГАЛТТАЙ” гэж бурдаг ХАНГАЛТГҮЙ сайдыг яах уу
Ж.Сүхбаатар: Түгжрэлийг бууруулах “Сэлбэ сэргэлт” төслийг хэрэгжүүлнэ
Гадаад валютын албан нөөц өмнөх сараас буурчээ
“Стандарт ба хөгжил” үндэсний хөтөлбөрийг нийслэлийн албан хаагчдаар хэлэлцүүлэв
Охидууд мөнгөн медалийн төлөө тулалдана
Х.Нямбаатар: Оргон зайлсан хүмүүсийг авч ирж байсан практик манай улсад байхгүй
Валютын нөөц хангалттай гэв
3×3-ынхан  Сингапурыг зорилоо
НҮБ-ын "Аюулгүйн Зөвлөл" БНАСАУ-ын пуужингийн туршилттай холбогдуулан яаралтай хуралджээ
Шуурганаар сураггүй болсон хоёр иргэнийг хайж байна
ОХУ, БНХАУ-ын удирдагчид “Сибирийн хүч-2” хийн хоолойн төслөөр нэгдсэн хэлцэлд хүрсэнгүй
Эмэгтэй гишүүд хүчирхийлэгчдээ хариуцлага тооцчихоод нийгэмд ШҮГЭЛ үлээ
Чанаргүй барилгууд овоолсон шороо болсон байсныг анхааруулав
Таргалалт таны мэдлэг нимгэн бас тэвчээргүйнх  
“Мах Импэкс” болон “ХКҮ” компаниудын нөөцийн мах нийлүүлэлт сайтай байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллалаа
Түгжрэлийг бууруулах төслүүдийг хэлэлцэнэ