“Нүүрсний хэрэг”-ийн эргэн тойронд болж буй асуудлуудаас хамгийн сүүлд анхаарал татаад байгаа нь 11 мянган машины бүртгэлийг устгасан явдал. Тэгвэл тэдгээр машинуудыг хилээр бүртгэлгүй оруулсан гаалийн байцаагч, хил хамгаалахын шалган нэвтрүүлэхийн албаны орлогч зэрэг хүмүүсийн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хэвлэлд дурдсанаар Нийслэлийн прокурорын газраас Гаалийн ерөнхий газрын Гашуунсухайт дахь Гаалийн газрын хэрэг бүртгэгч, гаалын улсын ахлах байцаагч Э, Хил хамгаалах ерөнхий газрын харьяа хилийн цэргийн 0131 дүгээр ангийн Гашуунсухайт боомтын шалган нэвтрүүлэх албаны орлогч А нарыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргээр шалгаж байгаа аж.
Мөн шалгагч нар болох М.Д, Ж.Д нарыг бас шалгаж буй юм байна.
нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэрэгт шалгагдаж байна. Эдгээр хүмүүст Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1, 22.4 дүгээр зүйлийн 4, 22.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Өмнөговь аймгийн Ханбогд суман дахь Сум дундын шүүхэд шилжүүлээд байгаа юм байна.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334