Ар зайсангийн гудамаас Дугуй цагаан хүртэлх уулын алхалтын тохижилтын ажлын явц хэрхэн байгааг харьяа байгууллагаас нь танилцуулсан байна.
Явган хүний зам, бут хашаалж тарих ажил, хүүхдийн модон тоглоом, явган хүний гүүр, ногоон байгууламжийн ажил, гадна цахилгаан, гадна бохирын асуудлыг шийдэх зэрэг ажлуудыг хийсэн аж. Харин одоо авто замын ажлыг яаралтай гүйцэтгэж, угтах хэсгийн чулуун замын ажлыг яаралтай дуусгаж, 4 сарын 1-н гэхэд ашиглалтад оруулахаар ажиллаж буй бөгөөд ажлын явц 85 хувьтай байгаа юм байна.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334