Олимпийн аварга Н.Түвшинбаярыг гэмт хэрэг үйлдэх нөхцөлөөр хангасан гэгддэг Булган аймгийн ИТХ-ын АН-ын дарга С.Гал-Эрдэнэ бараг л түүний гал хам гэж хэлэхэд хилсдэхгүй.
Н.Түвшинбаяр жүдогоор хичээллэдэг. С.Гал-Эрдэнэ Монголын Жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч гэхчлэн холбоотой хоёр.
Түүгээр ч зогсохгүй С.Гал-Эрдэнэ өөрийгөө “Өнөөг хүртэл бор зүрхээрээ зүтгэж яваа” гэж ярьдаг ч цаана нь экс Ерөнхийлөгч Х.Баттулга бий гэх яриа ч байдаг.
Тэр мөн өөрийгөө “Хэр баргийн хүндрэлийг тоохоо больсон” гэдэг. Үнэхээр С.Гал-Эрдэнийн хувьд баргийн асуудлыг тоохгүй, бас орооцолдохгүй холуур өнгөрч чаддаг гэдгээ Олимпийн аварга Н.Түвшинбаярын холбогдсон гэмт хэргийг шүүх үеэр нотолсон.
Өөрийнхөө ажлын байранд урьж аваачин, зодооны үндэс суурийг тавьсан ч чимээгүйхэн “салчихсан”.
Харин энэ удаа гэрээс нь 7.3 тэрбум гарч ирсэн УБТЗ-ын албан тушаалтан С.Батдөлийн хамтрагч байх магадлал тун өндөр ажээ.
Тодруулбал, тэр УИХ-ын 2020 оны сонгуульд АН-аас нэр дэвшиж явсан нэгэн. Тухайн үед өөрийгөө “Эм Жи Ти Майнинг” /MGT MINING/ ХХК-ийн захирал гэж танилцуулж байв. Гэхдээ С.Гал-Эрдэнэ тухайн компанийн бүртгэлээс аль хэдийн буюу 2018 онд хасагдсан байдаг.
Харин С.Батдөлийн хувьд гэртээ хурааж байсан мөнгөний эс үүсвэрээ тайлбарлаж чадахгүй суугаа гэдэг. Гэвч зарим эх сурвалж түүнийг нь УБТЗ-ын ачаа, тээвэр зохицуулалтын 2/3 гэгч схемээр “боссон” гэх нь ч бий.
Тэрхүү 2/3 гэгч схемийг вагон эзэмшигч “Жи Ар Капитал Логистик” тэргүүтэй компаниуд санаачлан эхлүүлсэн гэх мэдээлэл ч мөн бий.
Мэдээж энэ бол нэг сэжүүр. Харин нөгөө талд С.Гал-Эрдэнэ “Эм Жи Ти Майнинг” ХХК-ийн захирал гэж ярьж байх үедээ “Ачаа тээврийн бизнесээр эх орондоо жилдээ 200 орчим тэрбум төгрөгийн валютын урсгал, УБТЗ-д жилдээ 30, 40 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлдэг” гэж саймширч байсан хүн.
Тэгэхээр С.Гал-Эрдэнэ УБТЗ-ын ачаа, тээврийн үйлчилгээнд эртнээс оролцож, яавал ашиг олох, боломжит хувилбаруудыг гаргуун мэддэг байсан гэсэн үг.
Учир нь түүний хэлж буй 2020 он буюу ковидын улмаас хил хаалттай, ачаа тээврийн үнэ “тэнгэрт хадчихсан” үе байсан юм шүү дээ.
Ингээд хөөгөөд үзэхэд С.Батдөлийн 7.3 тэрбум төгрөгийн хэрэг өөрийн эзэмшлийн вагоноор ачаа тээвэрлэдэг, түүнийгээ зохицуулж чадна хэмээн том дуугардаг С.Гал-Эрдэнэ рүү эрхгүй хөтлөх биз. Тэгэхээр хуулийнхан түүнийг шалгахад огтхон ч буруутах зүйлгүй л болов уу.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag