Төв аймгийн Цагдаагийн газрын нэр бүхий 2 алба хаагч бусдыг эрүүдэн шүүж, эзэнгүй 5 хэргийг ах дүү 4 иргэнд тохсон байна.
Эл хэрэг 2018 онд болсон бөгөөд “Хэргээ хүлээ” гэж удаа дараа шаардаж байсан гэх үйлдлийг шалгуулахаар хохирогчид хууль хяналтын байгууллагад хандсан ч хэрэг одоо хүртэл шийдэгдээгүй бөгөөд хэргийг шалгаж байсан албан тушаалтныг ч ажлаас нь халсан байна.
Хохирогчдын хэлж байгаагаар тухайн хэргийг шалгаж байсан алба хаагч нь 10 гаруй хоног эрүүдэн шүүж, хоол хүнс өгөлгүй жалганд байлгаж байсан бөгөөд уг үйл явцыг харсан гэрч гарч ирсэн байна.
Иймд хилсээр хэрэг хүлээлгэсэн явдлыг шалгуулахаар болсон тул хэргийг прокурорт буцаагаад байгаа юм байна.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334