Э.ДҮҮРЭНЦЭНГЭЛ: Цахим бугуйвчинд ирж байгаа анхааруулга мессежийг зөрчил гэж андуурч байгаа нь буруу ойлголт

By Сэтгүүлч Н.Элбэгжаргал.
  • 1415
  • 0
  • 1

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Цахим хяналт, удирдлагын төвийн дарга, хурандаа Э.Дүүрэнцэнгэлтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Зорчих эрхийг хязгаарлах ял манай улсад хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. Тус ялын зорилго, хууль, эрх зүйн болон бодлогын түвшинд шийдвэрлэсэн байдал, өнөөгийн нөхцөл байдлын талаар товч мэдээлэл өгөхгүй юу?

-Дэлхийн улс орнуудын хувьд ялын бодлогыг нийгмийн хөгжилтэй уялдуулан хөгжүүлснээр багагүй үр дүн, ололтыг бий болгож хорихоос өөр төрлийн ял шийтгэлийг түгээмэл хэрэглэх болсон.

Монгол Улсын хэмжээнд хорихоос өөр төрлийн ялыг илүү их өргөн хэмжээнд ашиглах, нийгмийн ач холбогдлыг өсгөх зорилго агуулан эрх зүйн шинэтгэлдээ тусгахаар ажиллаж байгаа. Үүний нэг жишээ нь хорихоос өөр төрлийн буюу зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуульдаа тусгаж нэвтрүүлсэн явдал юм.

Монгол Улсын 2015 оны Эрүүгийн хуульд Зорчих эрхийг хязгаарлах ял шинээр тусгагдсан хэдий ч 2021 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн.  Эрүүгийн хуульд 2015 онд тусгаж, түүнээс хойш 2021 он хүртэлх хугацаанд бэлтгэл ажлыг хангасан. Зарим иргэдийн зүгээс санаатайгаар уг ялын хэрэгжилтийн талаар олон нийтэд ташаа мэдээлэл өгч байна.

-Зорчих эрхийг хязгаарлах ялын хэрэгжилтийг 2021 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хангаж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд хичнээн хүн шийтгэгдээд байна вэ?

-Өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 4136 ялтан шийтгэгдсэн. Шүүхээс шийтгэгдэж ирсэн 2998 ялтан, үүн дээр нэмэгдэж “Өршөөл үзүүлэх тухай хууль”-д хамрагдаж хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон 1138 ялтан байна.

-Энэ ялыг нийгмийн зүгээс төдийлэн сайн ойлгохгүй, олон нийтийн дунд эргэлзээтэй ойлголтууд яваад байна. Тухайн ялын үр нөлөөг товчхон тайлбарлаж өгнө үү?

-Хэрэгт холбогдсон хүний зан төлөв, үйлдсэн гэмт хэргийн байдал, нийгэмд учруулсан хор уршгийг харгалзан үзнэ. Заавал хорих ял оноож, бусад гэмт хэрэгтнүүдтэй хорихгүй. Ингэснээр хорих ялын тоо буурахаас гадна давтан гэмт хэргийн тоо ч буурна. Энэ ял тухайн хүний өөрийнх нь нийгэмд болон гэр бүлдээ хүлээж байгаа үүрэгтэй салшгүй холбоотой юм. Нийгэм, хамт олныхоо дунд ажил хөдөлмөр эрхлэх, сурч боловсрох, гэр бүл үр хүүхдээ тэжээн тэтгэх үүргээ биелүүлэх боломж бүрдэж байгаа. Мөн эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй.

Тухайлбал ял эдлүүлэх ажиллагааны зардлын хувьд улсын төсөвт үзүүлэх ачааллыг нилээд хувиар бууруулсан. Хорих ялтай харьцуулахад 10-15 хувиар, бусад урсгал зардлаас 25-30 дахин бага зардлаар хэрэгжүүлж байна. Энэ нь улс орны эдийн засаг хүндрэлтэй байгаа өнөөгийн цаг үед төсвийн хэмнэлтийг бий болгоход маш чухал үүрэгтэй.

-Зорчих эрхийг хязгаарлах бүсийг хэрхэн тогтоодог вэ, тогтоосон бүсийг өөрчлөх боломжтой юу?

-Эрүүгийн хуульд 144 гаруй төрлийн гэмт хэрэгт ногдуулахаар зохицуулсан байдаг. Зорчих эрхийг хязгаарлана гэдэг нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг шүүхээс 1 сараас 5 жил хүртэлх хугацаагаар өөрийн оршин суух газраас явах, тодорхой газар очихыг нь хориглож, тогтоосон чиглэлээр зорчих үүрэг хүлээлгэдэг.

Шүүх тухайн ялтны бүсийг тогтоохдоо хувийн болон үйлдсэн хэргийн хэв шинж байдлаас шалтгаалан гэрийн хаяг, баг, хороо дүүрэг, аймаг, нийслэл, улсын нутаг дэвсгэрийн хилийн заагаар бүсийг тогтоож өгдөг.

Шүүхээс тогтоосон бүсийг өөрчлөх эрх бүхийн байгууллага нь Прокурорын байгууллага бөгөөд ялтны гаргасан хүсэлтийг тухайн аймаг, нийслэлийн ШШГГ, хэлтсийн хариуцсан алба хаагч хүлээн авч бүрдүүлсэн нотлох баримтыг Прокурорын байгууллагад хүргүүлдэг.

-Хяналтыг хэрхэн тавьдаг вэ?

-Цахим хяналт, удирдлагын төвөөс тусгай зориулалтын программ хангамж, техник хэрэгсэл ашиглан 24 цагаар хяналт тавихаас гадна шийдвэр гүйцэтгэгч, техник хяналтын ажилтан нар биечилсэн хяналт тавьж ажилладаг.

-Цахим бугуйвч нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй гэсэн баталгааг хангаж чадаж байгаа юу?

-Цахим бугуйвч нь хүний биед харшил үзүүлэхгүй материалаар хийгдсэн, ус, шороо зэрэг зүйлээс хамгаалагдсан, халуун, хүйтэнд тэсвэртэй, хөнгөн жинтэй, цэнэгээ удаан барих, цэнэглэхэд хялбар, аюулгүй байдлын үүднээс тодорхой шалгуурыг хангасан байх ёстой. Бид энэ хүрээнд  шаардлагад нийцсэн, олон улсад ашиглагдаж байгаа цахим бугуйвчуудаас сонголт хийж ашиглаж байна.

-Норгох, хагалах зэргээр гэмтсэн тохиолдолд ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

-Цахим бугуйвч нь өөрөө усны IP67 хамгаалалттай энэ нь тоос шороо, чийг шүршүүрийн уснаас хамгаалдаг. Норгож, хагалсан тохиолдолд техник хяналтын ажилтан үзлэг хийж, дүгнэлт гаргадаг. Уг дүгнэлтээр цахим бугуйвчийг санаатай болон санамсар болгоомжгүйгээс гэмтээсэн эсэх цаашид ашиглах боломжтой эсэхийг тогтоодог бөгөөд санаатайгаар гэмтээсэн, тасалсан нь тогтоогдвол хуульд заасны дагуу хохирлыг тухайн ялтнаар төлүүлдэг.

-Цахим бугуйвчинд зөвшөөрөгдсөн бүсээс гарсан талаарх мессеж ирдэг. Үүнийг зөрчилд тооцох уу?

-Ялтан зөвшөөрөгдсөн бүсээс гарсан, бүсийн хязгаарт 200 метр ойртсон, цэнэг нь дуусч байна, яаралтай цэнэглэнэ үү, яаралтай үеийн дуудлага гэх анхааруулгууд дохио мессеж хэлбэрээр ялтны цахим бугуйвч болон цахим хяналт, удирдлагын төвд нэгэн зэрэг ирдэг. Энэ анхааруулгуудаас ялтан зөвшөөрөгдсөн бүсээс гарсан гэх мессежнээс бусад нь ялтанд анхааруулсан байдлаар очдог. Харин зөвшөөрөгдсөн бүсээс гарсан гэх анхааруулга мессежийг шууд зөрчилд тооцдоггүй бөгөөд хариуцсан шийдвэр гүйцэтгэгч шалтгаан нөхцөлийг тогтоож зөрчил гаргасан эсэхийг нягталж зөрчил нь тогтоогдсон бол ШШГТ Хуулийн 170.1.1-т зааснаар зөрчлөөр бүртгэнэ.

-Зорчих эрхийг хязгаарлах ялыг ямар үндэслэлээр хорих ялаар сольдог вэ. Ийм тохиолдол хэр их гарч байна?

-Шүүхээс зорчих эрх хязгаарлах ял шийтгэгдэж ирсэн ялтанд эрх үүрэг, техник ашиглах зааварчилгаа зэргийг ялтан тус бүрээр нэг бүрчлэн танилцуулж, мэдээллээр хангадаг ч хуулиар хүлээсэн үүргээ санаатайгаар биелүүлэхгүй ялаас зайлсхийх тохиолдлууд гарч байна.

Тухайн ялтан нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол ногдуулсан ялыг нь хорих ялаар солих үндэслэл болдог. Тухайлбал, шийдвэр гүйцэтгэгч, техникийн ажилтны хууль ёсны шаардлагыг биелүүлэх, зорчихыг хязгаарласан газарт зорчихгүй байх, урьдчилан мэдэгдэхгүйгээр оршин суугаа газар, ажлын байраа өөрчлөхгүй байх, хяналтын төхөөрөмжийг биедээ байнга авч явах, бүрэн бүтэн байдлыг нь хангах, хяналтын төхөөрөмжийн хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, хувийн бичиг баримтаа биедээ авч явах зэрэг үүрэг хүлээдэг. Хэрэв хуулиар хүлээсэн үүргээ давтан биелүүлээгүй, хяналтын тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг сарниулсан, 24 цагаас илүүгүй хугацаагаар хяналтаас санаатайгаар зайлсхийсэн, мөн гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлсэн, шийдвэр гүйцэтгэгчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй зэргээр ял эдлүүлэх журмыг ноцтой зөрчсөн тохиолдолд ялыг хорих ялаар солих үндэслэл болдог.

-Цахим бугуйвчны худалдан авалтыг ямар хэлбэрээр зохион байгуулдаг вэ?

-Зорчих эрхийг хязгаарлах ялын хяналтын системийн программ хангамж, сервер, дагалдах хэрэгсэл, тоног төхөөрөмж нь Төрийн болон албаны нууцын тухай хуульд хамаардаг учраас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт заасны дагуу худалдан авах ажиллагааг явуулдаг.

-Цахим бугуйвчийн эдэлгээ, чанарын талаар

-Зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлэхийн тулд тоног төхөөрөмжийг хаанаас авах, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй эсэх гээд тал бүрийн судалгаа хийсэн. Цаг хугацааны хувьд ч үнэ өртөгийн хувьд БНХАУ-ын ашиглаж буй төхөөрөмж илүү тохиромжтой байсан. Өнөөдрийн байдлаар 420.000-780.000 төгрөгийн үнэтэй цахим бугуйвчийг ашиглаж байна.

-Зорчих эрхийг хязгаарлах ялын бусад төрлийн ялаас ялгагдах онцлог юу вэ?

-Технологийн дэвшлийг ашиглан цахим төхөөрөмжөөр гэм буруутай нь тогтоогдсон хүний биед зүүж байршлыг тогтоон, зорчих маршрутыг хязгаарлан хөдөлгөөнд хяналт тавих зарчмаар хэрэгждэг онцлогтой.

Зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн хүнд ажил хөдөлмөрөө үргэлжлүүлж чөлөөтэй эрхлэх, суралцах, гэр бүр, үр хүүхдээ асран хамгаалах боломж олгодог онцлогтой.

-Ялын хэрэгжилт, цахим бугуйвчтай холбоотой гомдол хэр ирсэн бэ?

-Хуулийн хэрэгжилтийг хангаж эхэлснээс хойш гомдол 1 ирсэн. Ер нь бол зорчих эрхийг хязгаарлах ялын хэрэгжилтэд тогтмол дүн шинжилгээ хийж, иргэд болон ялтан, түүний гэр араас санал асуулгыг авч ял эдлүүлэх ажиллагааг илүү бодитой, үр дүнтэй байхад анхааран ажиллаж байна.

Тухайлбал зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлж аймаг, нийслэл дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтсийн хяналтад байгаа нийт ялтнаас ялын хэрэгжилт, ач холбогдлын талаарх сэтгэл ханамжийн судалгааг түүврийн аргаар авч үзэхэд судалгаанд оролцсон ялтны 88 орчим хувь нь оноосон ялын төрөл, онцлог нь хувийн амьдралд нь эерэг нөлөө үзүүлсэн, 12 хувь нь тодорхой хариулж мэдэхгүй байна гэх хариултыг өгсөн. Мөн ар гэрийнхэн болон иргэдээс авсан сэтгэл ханамжийн судалгааг асуулгын аргаар авахад 81.1 хувь нь шинэ төрлийн ялыг хэрэгжүүлж байгаад сэтгэл ханамж өндөр,19.8 хувь нь зорчих эрхийг хязгаарлах ялын талаар тодорхой үнэлгээ өгөөгүй гэх дүн судалгаагаар гарсан.

-Ярилцсанд баярлалаа.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Өмнөх мэдээ

МАН-ынхан Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн асуудлаар Ерөнхийлөгчтэй уулзжээ

Дараагийн мэдээ

Увс аймагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (1)
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
  • Зочин • 2 долоо хоног өмнө Хариулах
    Nomingiin shagdarsureniin naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol psda
С.Батдөлийн таслан сэргийлэх арга хэмжээг шүүх хурал хүртэл хэвээр үргэлжлүүлнэ
EuroChamber Mongolia: Монгол Улс ЕХ руу гаргах экспортын бүтээгдэхүүнээ төрөлжүүлэх боломжтой
Комедианаас койнчин болсон Б.Идэр-Одыг олон улсад эрэн сурвалжилж байна
Говь-Алтай аймаг Засагт ханы гал голомтыг залгамжилсан гэх дүгнэлт гарчээ
Голомт банк “Infosys Finacle Innovation Awards”-аас “Ecosystem-led Innovation” шагнал хүртлээ
Тойрогт нэр дэвшигчдийн 40-өөс доошгүй хувь нь эмэгтэй байх саналыг гишүүд дэмжсэнгүй
Завханы Засаг даргыг батламжиллаа
UNMISS: Монгол Улсын 154 энхийг сахиулагчийг НҮБ-ын медалиар шагналаа
Х.Нямбаатар сайд аа, орлогоо олон нийтийн халааснаас дээрэмдсээр байх уу
Сонин хачин: Өөрөөсөө үр тээсэн анхны МАТАР Коста Рикад бүртгэгджээ
Хотын захуудаар уурын зуух барина
Хүүхдээ тэврэн цонхоор үсрэхийг завджээ
Ангийн зугаалгаар явсан 14 настай хүү голд живжээ
Булай болгосон улстөрчид
ЦАГ АГААР: Улаанбаатарт 24 хэм дулаан байна
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтэд анхаарна
Ж.Ганбаатар сайдын төлсөн гэх 69.9 сая төгрөг багадаж байна
Д.Сумъяабазар дарга аа, Д.Мөнх-Эрдэнэ чинь хуулийг гууль болгож байна
CIO клубийн ICT EXPO – 2023-т хариуцаж буй ажлын хэсгийн хөтөлбөрийг танилцуулж байна
Цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлнэ
Ардын Засгийн шийдвэрээр байгуулагдсан аймгууд ойгоо тэмдэглэнэ
Нийслэлийн эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн орон тооны бус салбар зөвлөлийг байгууллаа
Цэргийн дүйцүүлэх албаны бэлтгэл сургалт үргэлжилж байна
Зөвшөөрөлгүй газар нутаглуулсан шарилуудыг нүүлгэн шилжүүлнэ
Онцгой дэглэмүүдийг цуцаллаа
Төсвийн тодотгол: Төрийн албан хаагчдын цалин хэрхэн нэмэгдэх вэ?
“Соёлын сэргэлт 2023” аяны хаврын хаалт боллоо
Украйны Херсон мужид дайны хажуугаар үерийн аюул тулгарав
Төрийн үйлчилгээний хүнд суртал, ёс зүйтэй холбоотой 12 гомдлыг шийдвэрлэжээ
Эцэг эхчүүд ээ, хараа хяналтаа сайжруулъя
С.Батдөлийн таслан сэргийлэх арга хэмжээг шүүх хурал хүртэл хэвээр үргэлжлүүлнэ
EuroChamber Mongolia: Монгол Улс ЕХ руу гаргах экспортын бүтээгдэхүүнээ төрөлжүүлэх боломжтой
EuroChamber Mongolia: Монгол Улс ЕХ руу гаргах экспортын бүтээгдэхүүнээ төрөлжүүлэх боломжтой
Комедианаас койнчин болсон Б.Идэр-Одыг олон улсад эрэн сурвалжилж байна
Говь-Алтай аймаг Засагт ханы гал голомтыг залгамжилсан гэх дүгнэлт гарчээ
Говь-Алтай аймаг Засагт ханы гал голомтыг залгамжилсан гэх дүгнэлт гарчээ
Голомт банк “Infosys Finacle Innovation Awards”-аас “Ecosystem-led Innovation” шагнал хүртлээ
Голомт банк “Infosys Finacle Innovation Awards”-аас “Ecosystem-led Innovation” шагнал хүртлээ
Тойрогт нэр дэвшигчдийн 40-өөс доошгүй хувь нь эмэгтэй байх саналыг гишүүд дэмжсэнгүй
Завханы Засаг даргыг батламжиллаа
UNMISS: Монгол Улсын 154 энхийг сахиулагчийг НҮБ-ын медалиар шагналаа
Х.Нямбаатар сайд аа, орлогоо олон нийтийн халааснаас дээрэмдсээр байх уу
Сонин хачин: Өөрөөсөө үр тээсэн анхны МАТАР Коста Рикад бүртгэгджээ
Хотын захуудаар уурын зуух барина
Хүүхдээ тэврэн цонхоор үсрэхийг завджээ
Ангийн зугаалгаар явсан 14 настай хүү голд живжээ
Булай болгосон улстөрчид
Булай болгосон улстөрчид
ЦАГ АГААР: Улаанбаатарт 24 хэм дулаан байна
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтэд анхаарна
Ж.Ганбаатар сайдын төлсөн гэх 69.9 сая төгрөг багадаж байна
Ж.Ганбаатар сайдын төлсөн гэх 69.9 сая төгрөг багадаж байна
Д.Сумъяабазар дарга аа, Д.Мөнх-Эрдэнэ чинь хуулийг гууль болгож байна
Д.Сумъяабазар дарга аа, Д.Мөнх-Эрдэнэ чинь хуулийг гууль болгож байна
CIO клубийн ICT EXPO – 2023-т хариуцаж буй ажлын хэсгийн хөтөлбөрийг танилцуулж байна
CIO клубийн ICT EXPO – 2023-т хариуцаж буй ажлын хэсгийн хөтөлбөрийг танилцуулж байна
Цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлнэ
Цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлнэ
Ардын Засгийн шийдвэрээр байгуулагдсан аймгууд ойгоо тэмдэглэнэ
Нийслэлийн эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн орон тооны бус салбар зөвлөлийг байгууллаа