Онцгой байдлын албанд Увс аймгийн Тэс сумын 4 дүгээр багийн “Халтар-Ус” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 210 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 25 км-т/ ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсад гарсан хээрийн гал түймэр Монгол Улсын хил давж болзошгүй байгаа талаар энэ сарын 7-ны өдрийн 23:21 цагт Хилийн цэргийн 0311 дүгээр ангийн жижүүр мэдээлсэн байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан Баруунтуруун сум дахь Гал түймэр унтраах, аврах 60 дугаар ангийн алба хаагчдыг очиход хээрийн гал түймэр орж ирсэн тул унтраахаар ажиллаж 8-ны 10:55 цагт цурамд оруулж, 14:05 цагт бүрэн унтраасан байна.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334