Францын ерөнхийлөгч Эммануэл Макроны 54 хүний бүрэлдэхүүнтэй Монгол Улс дахь айлчлал Монгол, Франц хоёр улсын стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэх улс төрийн өндөр хүсэл зоригийг илэрхийлж байна.
БНФУ нь Монгол Улсын тусгаар тогтнол, ардчилал, шинэчлэлийг эртнээс дэмжсэн Европын анхны орнуудын нэг юм. Франц улс Ази,Номхон далайн бүс нутагт байр сууриа бэхжүүлэхийг оролдож байгаа бөгөөд Монгол Улс бол Зүүн Ази дахь үл орхигдуулж болох стратегийн түнш орон юм.
Үүгээр зогсохгүй Макроны дээд хэмжээний уулзалт хоёр улсын хөрөнгө оруулалт, бизнес, соёлын харилцааны олон талын ач холбогдлыг тодорхой болгов. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх “Францын ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлал Монгол Улс олон тулгуурт, тэнцвэртэй, энх тайвныг эрхэмлэсэн гадаад бодлого баримталдагийг олон талаар батлан харууллаа” хэмээн ярьжээ.
Мөн хоёр улсын хамтын ажиллагааны нэг томоохон чиглэл нь иргэний хамгаалалтын салбарыг бэхжүүлэх явдал юм. Франц улс Монголын яаралтай тусламж, гамшгаас аврах удирдлагын тогтолцоог бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр болжээ.
Төгсгөлд нь Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг ирэх аравдугаар сард Францад төрийн айлчлал хийхийг албан ёсоор урьсан байна.
Эх сурвалж: The Diplomat
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334