Монгол жүдоч өсвөр үеийн ДАШТ-ий хошой хүрэл медальт Баянмөнхийн Нармандах, 2022 оны насанд хүрэгчдийн ДАШТ-ий V байрын шагналт Бишрэлтийн Хорлоодой нар энэ оны эхээр АНЭУ-д легионероор очсон.
Тэд зургадугаар сарын 2-4-нд Тажикистаны нийслэл Душанбед болох Гран при тэмцээнд шинэ “эх орныхоо” төлөө анхны барилдаанаа хийхээр болжээ.
Харин дараа нь зургадугаар сарын 16-18-нд Казахстаны Барысын "Их Дуулга"-д үүнээс долоо хоногийн дараа 23-25-нд болох Улаанбаатарын "Их Дуулга"-д тус тус барилдах юм.
Эх сурвалж: MGL SPORT.COM
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334