Улаанбаатар хотод өнөөдөр үүлшинэ, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с, 13-15 хэм дулаан байна.
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно. Нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, нутгийн өмнөд хэсгээр 13-15 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 6-11 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 22-27 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дарьгангын тал нутгаар 17-22 хэм, бусад нутгаар 11-16 хэм дулаан байна.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334