Нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд "Хотоо угаая" аян үргэлжилж байгаа билээ. Уг аяны хүрээнд Хот тохижилтын газраас угаах ажиллагаа явуулж байгаа бөгөөд өнгөрөгч шөнө буюу үүрээр хотоо угаасан байна. Тодруулбал зам угаалтын шүүртэй 8 машин, усалгааны комаз 6, бороожуулагч машин 3 нийт 17 техник хэрэгслээр угаалга, цэвэрлэгээ чийгшүүлэх ажил хийсэн байна.
Мөн хотын төвийн моддыг ч өглөө эрт шүршиж усалсан буюу шороо тоосноос нь салгасан байна.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334