ЦХХХ-ны сайд Н.Учрал дахин Засгийн газрын таван тусгай сангийн мэдээллийг ил болголоо.
Ерөнхий сайдын 2023 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн 01 дүгээр албан даалгаврын 1.4 дэх заалтад Засгийн газрын 25 “ТУСГАЙ САН”-гийн хөрөнгийн зарцуулалт, гүйцэтгэл, санхүүжүүлсэн төсөл, арга хэмжээний 2008 оноос хойших мэдээллийг холбогдох шийдвэрийн хамт Цахим хөгжил, харилцаа холбооны яаманд хүргүүлэхийг холбогдох Засгийн газрын гишүүдэд үүрэг болгож, мөн тухай бүр “Шилэн индекс” гаргаж ажиллахыг ЦХХХ-ны сайд Н.Учралд үүрэг болгосон.
Энэ хүрээнд өмнө нь 9 тусгай сангийн мэдээллийг нээлттэй болгож, www.shilen.gov.mn -д байршуулаад байгаа юм.
Түүнчлэн одоогоор “Спортыг дэмжих сан”, “Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сан”-гууд үйл ажиллагаа явуулаагүй байна. Мөн Зэвсэгт хүчний тухай хуулийн 181 дүгээр зүйлд 181.6 дахь хэсэгт заасны дагуу “Зэвсэгт хүчний хөгжлийн сан”-гийн мэдээлэл нь Төрийн болон албаны нууцын тухай хуулийн нууцын зэрэглэлд хамаардаг аж.
ЦХХХ-ны сайд Н.Учрал мөн үеэр “Нийслэл Улаанбаатар хотын 2000-2020 онд 20 жилийн газрын олголтын мэдээллийг ил болгоод байгаа бол нэмж сүүлийн гурван жил буюу 2021-2023 онд нийслэл Улаанбаатар хотын захирагчийн газар ашиглах, эзэмших зориулалтаар олгосон тухай мэдээллийг байршууллаа. Цахим хөгжил, харилцаа холбооны яамны харьяа найман байгууллагын нээлттэй мэдээллийн ил тод байдалд “Шилэн индекс” үнэлгээг хийж, shilen.gov.mn системд байршууллаа.
“Shilen.gov.mn” системийг 2023 оны гуравдугаар сарын 27-ны өдөр та бүхэнд танилцуулснаас хойш нийт 1,972,366 удаагийн хандалт, 374,529 мөр өгөгдлийг мэдээллийн санд оруулаад байна. Мэдээллийг хуулийн дагуу нээлттэй шилэн болгосноор хэн нэгний муу муухайг үзэх гэж байгаа юм биш. Өнгөрсөн 30 жил хаалттай хаалганы цаана, хөшигний цаана байсан үйл явдлууд олон нийтэнд ил тод нээлттэй болсноор төр ажил хийх чадамж нэмэгдэнэ. Цаашлаад иргэний нийгэм, ТББ-ууд сэтгүүлчид үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэл авах боломжоор хангагдана. Дээрээс нь шүгэл үлээх судалгаа, мэдээлэлтэй, шинжлэх ухаанч мэдээлэлтэй болно. Эдгээр том мэдээллийг нэгтгэж чадснаараа цаашлаад мэдээлэл дээр анализ хийх хөрөнгө оруулах бололцоо бүрдэж байна" гэсэн юм.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334
Төрд бас нууц гэж байх ёстой шүү.Төр бас төрийн ажилтнуудаа хамгаалж чаддаг байх ёстой.Төр л энэ бүндийг хийсэн.Төр буруу юм бол уучлал гуйх хэрэгтэй.Түүнээс хэн нэгнээ буруутгаж болохгүй.Хүн бүр тэгш эрхтэй.Залуус эрхээ л эдэлж.Болдоггүй юм бол яах нэж олгосон юм.Олгосон буруутнаа олж арга хэмжээ авья.