Өгсөн юмныхаа араас эзэн нь өөрөө хөөцөлдөхгүй бол авсан хүн алгаа ташаад алга болдог бичигдээгүй хууль манай улсад үйлчилдэг болжээ.
Дээрх загвараар татвар төлөгчдийн мөнгө сангуудаар дамжин салхинд хийсч ирснийг шилэн болсон мэдээллүүд А,Б-гүй гэрчилж байна. Тэгвэл эдгээр сангуудаас олгосон зээлийн эргэн төлөлт өдийг хүртэл яагаад хяналтгүй явж ирсэн, гэрээний үүргээ зөрчсөн зээлдэгчид яагаад хариуцлага хүлээгээгүй вэ гэдэг нь бүр ч их бухимдуулна.
Ингээд сангуудаас зээл авсан зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэх хуулийн зохицуулалтыг судлаад үзвэл Засгийн газрын тусгай сангийн тухай хууль:
/Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуульд ч мөн адил ижил заалт тусгажээ/
Үнэн хэрэгтээ дээрх хуулийн заалт төрийн албан хаагч, энгийн иргэнийг ялгаварласан гадуурхсан агуулгатай байгааг хэлэхгүй өнгөрч болохгүй. Албан тушаалтны үйлдэл гэмт хэргийн шинжгүй байж болдог харин энгийн иргэнийх болдоггүй гэх шууд утгыг харуулж байгааг нуух юун. Түүнчлэн зээлийн эргэн төлөлтийн араас хөөцөлдөх тусгай орон тоо гардагггүйд хамаг учир бий гэх шүүмжлэлийг зарим хуульчид хэлдэг.
Цаашлаад шүүхийн байгууллагад хэрэг шилжлээ ч хэдэн жил сараар сунжраад алга болдог шиг сангуудын хэргүүд ч замхраад алга болох нь гэх хардлага бий. Энэ асуудлыг шийдвэрлэх “Шүүхийн бус журмаар өр барагдуулах үйл ажиллагааг зохицуулах хууль”-ийн төслийг нэр бүхий гишүүд 2022 оны 4 дүгээр сард буюу өнгөрсөн оны хаврын чуулганаар өргөн барьсан байдаг ч хэлэлцэх асуудлын жагсаалтаас хасагдаж өнөөдрийг хүртэл гацчихсан байгаа аж.
УИХ-ын гишүүд төрөөс олгосон зээл, тусламжийг эргэн төлүүлэх сонирхолгүй байдаг нь энэ мэт жишээнээс илт харагдана.
Хуулийн төсөлтэй энд дарж танилцана уу
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334