Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны “Дэнж”-ийн 2 дугаар гудамжинд эзэнгүй хашаа шатжээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 30 дугаар ангийн алба хаагчид ажиллаж галыг унтраасан байна.
Мөн Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны “Нуур”-ын 7 дугаар гудамжинд иргэн С-ийн 4х3 метрийн хэмжээтэй амбаарын хамт 5 ханатай гэр шатсан байна. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн галыг унтраажээ.
Иргэд та бүхэн галын аюулаас сэрэмжилж, цахилгаан хэрэгслээ салгаж, үн нурамаа ил задгай хаяхгүй байхыг зөвлөж байна.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334