Алтайчууд эерэг мэдээллээр шинэ 7 хоногийг эхлүүлж байна. Эхнийх нь аймгийн хэмжээнд 200 гаруй булгийн эхийг хашиж, хамгаалсаны үр дүнд ширгэж хатсан булгийн эх сэргэж, Говьд гол урсаж эхэлсэн байна. Энэ ажлыг WWF, Хүйсийн говь-Цэцэг нуурын сав газрын захиргаа, Говь-Алтай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, тус аймгийн иргэд, малчид хамтран зохион байгуулж буй ажээ. Улмаар хашаалж хамгаалсан булгийн эхэнд мод тарьж, төгөл болгохоор зорьж буй аж.
Дараагийн сайн мэдээ нь аймгийн Засаг даргын Тамгын газраас АТГ-аас хэрэгжүүлж буй “Авлигыг би авахгүй, бас өгөхгүй аян”-тай хамтран “Ёс зүйтэй хариуцлагатай төрийн албан хаагч” сэдэвт сургалтыг төрийн 58 байгууллагын 200 орчим албан хаагчдад зохион байгуулсан байна.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334