УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн гишүүдийн тооны талаар ийнхүү хэллээ. Тэрбээр “Гишүүд тойрогтоо ажиллалаа. Нэг хэсэг нь сумдуудаар явсан бол зарим нь төлөвлөсөн уулзалт хийсэн. Гишүүдийн тоог маргаашийн бүлгийн хурлаар хэлэлцэж эцсийн шийдвэр гаргана. Ер нь иргэдийн зүгээс 126 байхыг их хэлж байсан. Тиймээс энэ тоон дээр тогтох байх.
Мөн Боловсролын зээлийн сантай холбоотой бухимдал их нэмэгдэж. Иймд маргааш бүлэг дээр нэлээд сайн, нухацтай ярилцана. Бас УИХ-д суудалтай намуудтай ч зөвшилцөнө. Хэрвээ 126 гэдэг тоон дээр санал нэгдэхгүй бол дахиад тоо гаргаад чуулганаар хэлэлцэнэ.
Бид энэ 7 хоногтоо асуудлыг багтаах бодолтой байгаа. Гишүүдийн ярьж буй ерөнхий зүйлийг харахад 126-г дэмжихгүй байгаа” гэсэн юм.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334