Байгалийн баялагтаа найдаж экспортод гаргаж байгаа нүүрс эдийн засгийн өсөлтөд нөлөөлнө гэж баярлаж байтал Монголын нүүрсийг өмнөд хөрш маань авахаа больсон.
Шалтгаан нь чанар муутай, үнэ өндөр. Тийм дээ ч Орос, Австралиас сайн чанартай коксожсоныг нь Индонезоос эрчим хүчний нүүрсээ авч эхлээд байгаа. Эл мэдээллийг сонсоод Монголын ард түмэн жаахан сэтгэл дундуур байсан.
Гэтэл харин Сангуудыг цөлмөсөн нөхдүүдийг ил болгож, олонд зарлаад ирэхээр УИХ-ын гишүүн, БШУ-нй сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Т.Доржханд, Ш.Раднаасэд, Б.Энхбаяр, Б.Саранчимэг АН-ын шинэхэн дарга Л.Гантөмөр гэх мэтчилэн нөхдүүд, тэдний хамаарал бүхий этгээдүүд авсан мөнгөө эргүүлж төлсөөр 10 хүрэхгүй хоногийн дотор 1,7 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлчихлээ.
Одоо тэгвэл өөр сангуудыг ч гэсэн ингээд ил болгоод ирэхээр идэж уусан нөхдүүд үтэр түргэн өр зээлээ төлөөд эхлэх нь ч дамжиггүй...
Энэ мэт байдлаас харахад Монгол Улсын эдийн засаг элгээрээ хэвтэж байсан бол бүр сэргэх, сэргэх сэргэхдээ эрчимтэй сэргэх дүр зураг харагдаад явчихлаа.
Тэгэхээр дөнгөж төрсөн хүүхэд нь хүртэл өртэй төрж байсан бол харин одоо нэг хүнд ногдож байгаа 28 сая төгрөгийн өр ч яах ийхийн зуурт төлөгдөх нь.
Товчхондоо бол 25 сан болох эрдэнэсийн нэгэн авдраа энэ мэтээр нэг сайн шалгаад авбал улсын маань эдийн засаг сэгийтэл сэргээд ирэх дүр зураг харагдаад явчихлаа.
Тиймээс санг цөлмөсөн нөхдүүдийг сайтар ОНИЛЦГООЁ, бүгдээрээ.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334
Ganboldiin Gantuya gadaad hariltsaanii yamnd bugsuuruu ajild orson ynhan