УИХ дахь намын бүлгүүд хуралдаж байна. МАН-ын бүлгийн хуралд Ерөнхий сайд, УИХ-ын дарга, бүлгийн хуралд оролцож Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн тоо, тогтолцооны асуудалд саналаа нэгтгэх ажээ.
МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ гишүүдийн тоог 126-гаас бууруулахгүй гэдэгт хатуу байр суурь илэрхийлж байгаа юм.
Асуудалд санал нэгдэхийн тулд тус бүлэг цалин тэтгэвэр, хүүхдийн мөнгийг нэмэх чиглэлээр сайд нарын танилцуулгыг сонсохоор төлөвлөөд байгаа аж.
Энэ талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн өчигдөр “Сая гишүүд тойрогтоо ажилласан. Нэг хэсэг нь сумдаар нэлээд ажилласан бол зарим нь төлөвлөсөн уулзалт хийсэн байна. Гишүүдийн тооны талаар маргааш бүлгийн хурлаар хэлэлцэж албан ёсны шийдвэр гаргана. Ерөнхийдөө 126 их байгааг иргэд хэлж байна. Дээр нь Боловсролын зээлийн сантай холбоотой бухимдал нэмэгдсэн байна. Тиймээс маргааш бүлэг дээр нэлээд сайн ярилцана. Бүлгээр ярьсны дараа УИХ-д суудалтай намуудтай зөвшилцөнө. Хэрвээ 126 гэдэг тоон дээр санал нэгдэхгүй бол ахиад тоо гаргаад чуулганаар хэлэлцэж болно. Бид энэ долоо хоногтоо энэ асуудлыг багтаачих юмсан гэдэг бодолтой байна. Гишүүдийн ярьж буй ерөнхий зүйлийг харахад 126-г дэмжихгүй байгаа гэж ярьж байна” гэсэн байна.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334