ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Өнөөдрийн тогтолцооны гажуудлыг эм уугаад аргацаагаад явах уу эсвэл анагаах уу гэдэг сонголтын өмнө бид ирээд байна. Гишүүдийн тоог нэмэх асуудал ард иргэдэд шууд утгаараа таалагдахгүй байгаа. Бас нөхцөл байдлыг ойлгож өөрчлөлт хэрэгтэйг хүсч буй нэг хэсэг ч бий.
УИХ-ын гишүүд энэ агуулгаа бодож асуудалд хандана гэдэгт итгэлтэй байна. Маргааш УИХ-ын чуулган хуралдаж, ҮХӨ-ийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийнэ. Тоо нэмж байгааг өнөөдрийн байгаа түвшнээр харж болохгүй. Үүссэн нөхцөлийг би сая хэллээ. Төсвийн тодотголын талаар бүлгийн хуралд ярилцаж байна. Дууссаны дараа мэдээлэл өгнө” гэв.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334