БНАСАУ анхны цэргийн тагнуулын хиймэл дагуулаа лхагва гарагийн үүрээр хөөргөх оролдого хийсэн ч бүтэлгүйтжээ. Тодруулбал шинээр хөөргөсөн хиймэл дагуулын зөөвөрлөгч пуужин “Чеолима-1” хэвийн бус ажиллаж Солонгосын баруун тэнгист осолдсон” гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлсэн байна.
Харин БНСУ-ын Нэгдсэн штабын дарга нар (JCS) “Хойд Солонгосын Хойд Пёнган мужийн Тунчан дүүргийн нутаг дэвсгэрээс 6:29 [мягмар гарагийн 21:29 GMT] цагийн орчимд пуужин харвасныг илрүүлсэн” гэж мэдэгджээ. Мөн Сөүл хотын захиргаа агаарын довтолгооны дуут дохио дуугаргаж, иргэдийг нүүлгэн шилжүүлэхэд бэлэн байхыг сануулахын тулд чанга яригч болон сэрэмжлүүлэг мессеж иргэддээ илгээсэн байна.
Японы засгийн газар мөн адил лхагва гарагийн өглөө эрт Окинава мужийн өмнөд мужийн оршин суугчдад хандан яаралтай сэрэмжлүүлэг гаргаж, гэрээсээ гарахгүй байхыг анхааруулжээ.
Эх сурвалж: Aljazeera
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334