Тэртээ 1987 оноос эхлэн энэ өдрийг Дэлхийн тамхигүй өдөр” хэмээн тэмдэглэсээр ирсэн түүхтэй. 2003 онд ДЭМБ-ын гишүүн орнууд суурь конвенцыг баталсан бөгөөд өнөөдрийн байдлаар 184 орон нэгдээд буй аж.
Энэ өдөр тамхины хор хөнөөлийн талаар олон нийтэд мэдээлж, тамхины компаниудын үйл ажиллагааг нийтэд таниулдаг уламжлалтай. Мэдээж энэ ажлыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага гардан зохион байгуулдаг.
Товчхондоо бол дэлхийн өнцөг булан бүрд хүмүүс тамхитай тэмцэж, ирээдүй хойч үедээ эрүүл нийгмийг үлдээхэд юу хийж чадах талаар эргэцүүлэн бодох өдөр гэж хэлж болно.
Бид тамхи 5 нас хороодог гэж ярьдаг. Тэгвэл тамхи нь хэрэглэгчдийнхээ тал хувийг нь устгадаг байна. Мөн юун түрүүнд хүний амьсгалын чухал эрхтэн болох уушгийг гэмтээж улмаар нүд шүд, арьс салст, нүүр гэх мэтчилэнгээр хүний гоо сайханд шууд нөлөөлдөг байна.
Тамхи жил бүр 8.2 сая хүний аминд хүрдэг бөгөөд 7 сая орчим нь тамхины шууд хэрэглээнээс болж нас бардаг бол 1.2 сая хүн нь дам тамхидалтаас үүдэн нас бардаг байна.
Дэлхий даяар 1.4 тэрбум хүн тамхи татдаг гэх мэдээлэл бий бөгөөд 82 хувь нь бага дунд орлоготой иргэд байдаг байна. Мөн дэлхийн хүн амын 23.7 хувь нь, нийт эрэгтэйчүүдийн 38.7 хувь нь, эмэгтэйчүүдийн 10 орчим хувь нь тамхи татдаг гэсэн судалгаа гарчээ.
Зөвхөн тамхи үйлдвэрлэхийн тулд жилдээ 600 сая мод тайрч, 2000 км.кв талбайг устгаж, 22 тэрбум тонн ус зарцуулж, 84 сая тонн нүүрсхүчлийн хий ялгаруулдаг гэх баримт мэдээлэл байдаг.
Тэгвэл дэлхий даяараа цөлжилттэй тэмцэж буй энэ үед тамхинаас татгалзаж байгаль дэлхийдээ өчүүхэн ч гэсэн хувь нэмрээ оруулцгаая.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334