Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн дээр Дугуй цагаан орчмын тохижилтыг зургаадугаар сарын 1-н гэхэд дуусгах үүрэг өгсөн.Тэгвэл бороо орсонтой холбоотойгоор тохижилтын ажил хойшилжээ.
Тохижилтын ажил 7-14 хоногийн дотор ашиглалтад орох юм байна. Одоогоор явган хүний болон дугуйн зам тавьж, машины зогсоол хийх гэж байсан газрыг амрах талбай болгон тохижуулж эхэлсэн байна. Явган хүний замыг 3-5 метрийн өргөнтэй хийсэн бөгөөд замын хажуу талаар шороо асгаж, зүлэг тарьсан байна. Мөн 3х3 сагсан бөмбөгийн талбай байгуулахаар төлөвлөж байгаа аж.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334