Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн арга хэмжээг өчигдөр Төв талбай болон дүүргүүд өөрсдийн товлосон талбайдад зохион байгуулсан. Энэ үеэр 335 хүүхдийн талаар төөрсөн гэх дуудлага иржээ.
Тухайн өдрийг тохиолдуулан хүүхэд багачуудыг аюулгүй, эрсдэлгүй орчинд баярлуулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Цагдаагийн байгууллагаас Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран хүүхэд хамгааллын баг ажиллажээ.
Алба хаагчид 2023 оны зургаадугаар сарын 1-ний өдөр эцэг эх, асран хамгаалагчаасаа төөрсөн 335 хүүхдийг олж, хүлээлгэн өгсөн болохыг ЦЕГ-аас мэдээлэв.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334