Монгол Улс 2023 онд хүлэмжийн хийн ялгаруулалтаар 209 орноос 87-р байрт бичигджээ. Энэ нь 2016 оноос 18.9 хувь өссөн үзүүлэлт юм. Харин уг жагсаалтыг БНХАУ, АНУ, Энэтхэг болон ОХУ тэргүүлсэн байна.
Монгол Улсын хувьд уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах Парисын хэлэлцээрт нэгдэж, хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 2010 оны суурь түвшнээс 22,7 хувиар бууруулах зорилт тавьсан. Энэ хүрээнд тухайлбал нийтийн тээврийн салбарын хүлэмжийн хийг бууруулахаар парк шинэчлэл хийж буй.
Монгол Улсын нийт хүлэмжийн хийн ялгарлын 50,1 хувийг эрчим хүчний салбар, 49 орчим хувийг хөдөө аж ахуйн салбар, багахан хувийг аж үйлдвэр, хог хаягдал, барилгын салбар эзэлдэг байна.
Эх сурвалж: Worldometer
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334