“Гэгээн муза-17” наадам ирэх 9 дүгээр сард болно

By Сэтгүүлч Б.Төгөлдөр.
  • 1076
  • 0
  • 0

“Гэгээн муза-17” олон улсын театрын наадмыг Нийслэлийн Засаг даргын ивээл дор Монголд зочлох жилийн хүрээнд Ноён хутагт Данзанравжаагийн мэндэлсний 220 жилийн ойг тохиолдуулан ирэх есдүгээр сарын 7-17-нд зохион байгуулах гэж байна. Наадмыг НЗДТГ, Нийслэлийн Соёл урлагийн газар, “Гэгээн муза” академи, Олон улсын театрын институтийн Монгол дахь төв хамтран зохион байгуулж байгаа юм. Наадмын талаар зохион байгуулагчид мэдээлэл хийлээ.

“Гэгээн муза” академийн ерөнхийлөгч, Ардын жүжигчин С.Сарантуяа “Гэгээн муза”-г 10 дахь наадмаас нь Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулж эхэлсэн бөгөөд түүнээс хойш олон улсын наадам болж өргөжсөн. Мөн бусад улс орноос оролцож буй уран бүтээлчид болоод бүтээлийн тоо жил ирэх бүр нэмэгдэж байна. Наадмыг хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг бөгөөд ирэх жил зохион байгуулах хуваарьтай байсан. Харин энэ жил театрын урлагийг үндэслэгч Ноён хутагт Данзанравжаагийн мэндэлсний 220 жилийн ой тохиож байгаа тул тус ойн хүрээнд наадмаа зохион байгуулахаар шийдвэрлэсэн. “Гэгээн муза” наадамд ирсэн бүтээлүүдийг таван төрлөөр шалгаруулдаг хэдий ч энэ жил “Хөгжимт бүжгийн төрөл”-д шалгаруулалтад цөөн тооны бүтээл ирсэн. Ийнхүү энэ удаад бүтээлүүдээ дөрвөн төрөлд шалгаруулахаар болсон” хэмээлээ.

Наадмын шилдгүүдийг хоёр үе шаттай шалгаруулдаг. Нэр дэвшүүлэх комиссын нэгдүгээр шатны үзлэгт гадаад, дотоодын нийт 60 гаруй бүтээл бүртгүүлсэн байна. Эдгээрээс 23 бүтээл шалгарсан бөгөөд драмын жүжиг, хүүхдийн жүжиг, хоёр хүний жүжиг, нэг хүний жүжиг гэсэн дөрвөн төрлийн 22 номинацид нэр дэвшин өрсөлдөхөөр боллоо.

Олон улсын театрын институтийн Монгол дахь төвийн ерөнхийлөгч Н.Болороо “Энэ удаагийн наадамд 22 орны 33 бүтээл ирсэн. Эдгээр бүтээлийг шүүгчид бүтэн бичлэгээр нь үзээд, найман орны бүтээлийг хоёрдугаар шатанд шалгаруулсан. Шүүгчдийн бүрэлдэхүүнд олон улсын нэр хүндтэй дөрвөн шүүгч зочин шүүгчээр оролцож байгаа. Тодруулбал, Хонконгийн Театрын урлагийн сургуулийн багш, жүжгийн зохиолч Жанис Пун, Япон Улсын Токио дахь “D’UOMA ex machina” театрын үүсгэн байгуулагч, найруулагч, судлаач Какумуту Ацуши, Словени Улсын Любляна Младинско театрын уран сайхны удирдагч, жүжгийн зохиолч Татьяана Ажман, Гүрж Улсын тайзны урлаг судлалын ухааны доктор, профессор Леван Хетагури нар ажиллаж буй” гэв.

Наадмын хоёрдугаар шатны шалгаруулалтын тоглолтууд 2023 оны есдүгээр сарын 7-16-нд болно. Хоёрдугаар шатанд дараах бүтээлүүд өрсөлдөж буй юм.

Драмын жүжгийн төрөлд:

“Сычуаны сайн хүн”          /УДЭТ/

“Тамгагүй төр”                  /”Херо энтертаймент групп” ХХК/

“Опал”                              /Орфей театр/

“Шөнө буусан аадар”        /Мөрөөдлийн театр/

“Инээмтгий хүн”                /Pro театр/

“Ууган хүү”                        /ОХУ-ын Буриадын драмын театр/

Хүүхдийн жүжгийн төрөлд:

“Миний аав супер баатар”          /УДЭТ/

“Асаж буй толгод”                       /Орхон аймгийн Хүүхэд залуучуудын театр/

“Шидэт модны үр”                      /Дархан-Уул аймгийн “Залуучууд” театр/

“Хамгийн том олз”                      /Өвөрхангай аймгийн Хүүхдийн жүжгийн театр/

“Модон зам”                                /Төв аймгийн “Монгол туургатан” театр/

Хоёр хүний жүжгийн төрөлд:

“Хунгийн дуу”                    /Монгол/

“100 иений тус”                 /Монгол/

“1001 шөнийн үлгэр”        /Румын/

“Задлан”                           /Буркина Фасо/

“Рио”                                 /Урагвай/

“Зэрлэг онгоноороо ...”     /Солонгос/

Нэг хүний жүжгийн төрөлд:

“Хэмхэрхий дүрснүүд”      /Монгол/

“Галт шувуу”                     /Монгол/

“Би ирлээ”                         /Монгол/

“Ричард III”                       /Монгол/

“Илвад үйлдвэрлэв”         /Итали /

“Элсэн цаг”                       /Польш/

“Салхины сүйт бүсгүй”     /Испани/ зэрэг жүжгүүд нэр дэшжээ.

“Гэгээн муза-17” наадмын хүрээнд “Нүүдэлчдийн соёл, сэтгэлгээ, мэргэжлийн театрын үндэс” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал, физикл сургалтыг зохион байгуулна. Хэвлэлийн хурлын үеэр хоёрдугаар шатанд тэнцсэн нэр дэвшигчдэд гэрчилгээ гардуулсан бөгөөд гадаадын шүүгчдэд зориулан жүжгээ англи хэл рүү орчуулан долоодугаар сарын 20-ны дотор илгээхийг уран бүтээлчдэд санууллаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Өмнөх мэдээ

МАН-ынхан Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн асуудлаар Ерөнхийлөгчтэй уулзжээ

Дараагийн мэдээ

Маргааш зах, худалдааны төвүүд ажиллахгүй

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Нийтийн гимнастикийн сургалт зохион байгуулагдаж байна
Дурсгалын зоос шинээр худалдаанд гарлаа
Монголчууд Азийн наадамд 22 дугаарт бичигдэж байна
Эко дүүрэгт дахин нэг "Цэцэрлэгт хүрээлэн" ашиглалтад орно
Намрын мод тарих өдрүүд ирэх сарын 4-16-нд үргэлжилнэ
Шинээр оруулж ирсэн автобуснуудыг нэг бүрчлэн, деталь бүрээр шалгаж байна
Болзол хангасан  22 албан хаагч тангараг өргөжээ
“Алтан цомын төлөөх" 2 дахь барилдааны тов гарав
Улаанбаатар хотын бондын анхдагч арилжаа ирэх Даваа гарагт эхэлнэ
Төрийн банк: Хадгаламжийг зуршил болгоод хөнгөлөлттэй нөхцөл бүхий эко орон сууцтай болох боломжтой
ЦЕГ: 7 настай хүү алга болсон өдрөөс хойших  бүх зам маршрутыг шалгаж байна
Д.Сумъяабазар дарга аа, Ү.Ганболдоос болж хэдэн хүн амиа алдах вэ
Долоон настай хүүг “Мотоциклоос унаад нас барчихаар нь хээр хаясан” гэж хэлжээ
Дэлхийн зүрхний өдөр тохиож байна
Булганы сумдыг холбосон босоо тэнхлэгийн хатуу хучилттай авто замын төгсгөл 67.8 км замын төсвийг төсөвт суулгана
Альбус Дамблдор 82 насандаа таалал төгслөө
“Жендэрийн эрх тэгш байдлыг хангах Засгийн газрын тайлан”-гийн төслийг танилцууллаа
Х.Болорчулуун гишүүн ээ Оюу толгойд биш тойрогтоо л ойртох байж дээ
Зайсангийн шинэ гүүрний зорчих хөдөлгөөнийг өнөөдөр нээнэ
Германы Засгийн газраас манай улсад 78 сая еврогийн санхүүжилт олгохоор болжээ
Нийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөөг баталлаа
Хүүг нисдэг тэргээр хайж байна
Стандарт, хэмжил зүйн газрын 100 жилийн ойн өдөрлөг болж байна
Сугалаанаас 1.6 тэрбум ам.доллар хожсон гэвэл итгэх үү
Өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд тулгамдсан асуудлуудыг хэлэлцлээ
Азийн олимпийн зөвлөлийн тамирчдын комисс байгуулагдана
Ачааны машины тэвш өндөр хүчдэлд хүрч, жолооч амиа алджээ
М.Бадарч: Монгол бөхийн ногоон дэнж сэвгүй ариун байх болтугай
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Аялал жуулчлалын гол бүс Ханх-Хатгал чиглэлд хатуу хучилттай авто зам тавина
Төвийн аймгуудаар бороо, нойтон цас орно