Хөрөнгө оруулагчдаа элгэмсэг, найрсгаар далладаг ч замд нь нүх ухдаг дутагдал манай эрх баригчдад бий. Энэ нь энгийн тоо статистик, баримтаар батлагдана.
Тухайлбал:
Монгол Улс эдийн засаг хөгжлийн яамтай болсноор хөрөнгө оруулалтын тал дээр ахиц гарна гэж хүлээж байсан ч үр дүн үзүүлэхгүй байсаар 2 дахь жилээ үдэх нь. Хөрөнгө оруулалтын хуулийн шинэчилсэн найруулга энэ хаврын чуулганаар батлагдах хүлээлттэй байна. Энэ хууль батлагдвал бага ч атугай нар гарна гэж найдаж байгаа юм.
Тус хуулийн төсөлд 100 мянган ам.долларын босгыг арилгаж, Хөрөнгө оруулалтын агентлаг байгуулахаар тусгажээ. Мөн хөрөнгө оруулалтын маргааныг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арбитрын шүүхээр шийдвэрлүүлэх эрхийг нээж өгч байгаа аж.
Гэхдээ намрын чуулганаар Гадаад хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг баталсан ч өнөөг хүртэл ямар ч гаднын банк орж ирээгүй байгаа нь эмзэглэмээр бас эмээх асуудал юм. Энэ нь хөрөнгө оруулагчид итгэлгүй байгаагийн тод жишээ.
Иймд хуулийн шинэчлэлээ хурдлуулахын зэрэгцээ хөрөнгө оруулагчдаа урих, энэ салбарын цахим шинэчлэлийг шат ахиулах шаардлагатай байна.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334