Дулааны шугам сүлжээний ажил өнгөрөгч 5 дугаар сарын 15-наас эхэлсэн. Энэ ажлын хүрээнд нийслэлийн хэмжээнд халуун ус хязгаарлаж байгаа.
Тэгвэл өнөөдөр буюу 6 дугаар сарын 5-15-ны өдрүүдэд дараах байршлуудад дулааны засварын ажил хийгдэх тул засварын ажил хийж байгаа үед халуун ус хязгаарлах аж.
Хязгаарлалт хийгдэж буй10 хоногийн хугацаанд мэргэжлийн байгууллагууд төв шугамын таслах хаалтыг шинэчлэн солих, худаг өргөтгөж сэргээн засварлах зэргээр урсгал засвар хийнэ.
Мөн засварын ажлыг хуваарьт заасан байршлуудад 8-14 хоногт өдрийн болон шөнийн цагаар гүйцэтгэх бөгөөд сүүлийн 5 жилд шинэчлэгдсэн магистраль шугамуудыг шахаж шалгах ба нэмэлт ажил хийхээргүй бол ажиллагаанд шууд залгах юм байна.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334